Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.