НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар болсон. Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулах юм.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 3 орон таарвал 40,000 төгрөг
- 4 орон таарвал 60,000 төгрөг
- 5 орон таарвал 100,000 төгрөг
- 6 орон таарвал 500,000 төгрөг
- 7 орон таарвал 5,000,000 төгрөг
- 8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.
Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний Сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэнэ хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
М.Сүхэхэй