Улсын заан, чөлөөт бөхийн ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл төрөлх Яруу сумынхаа нэгдсэн эмнэлэгт шүдний үзлэгийн хос сандал хандивлажээ.
Мөн тус эмнэлгийн сувилагч У.Дайриймааг Анагаах ухааны их сургуулийн НАСС-ын сургуульд бүх зардлыг нь дааж, шүдний эмчийн туслах ажилтаны сургалтад суулгах батламжийг гардууллаа.
Мөн Яруу сумын өндөр настан, цэцэрлэгийн багачууддаа хүндэтгэл үзүүлсэн байна.