Иргэний оршин суух БҮРТГЭЛ ЦАХИМЖЛАА мэдээллийн өдөрлөг
Иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хамгийн чухал алхмуудын нэг нь оршин суух бүртгэл байдаг бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаагаар дийлэнх иргэд шижилт хөдөлгөөний бүртгэл нь “дэндүү төвөгтэй” гэж үзсэн. Энэхүү ажлыг хөнгөвлөх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран И-Монголиа цахим системд иргэний оршин суух бүртгэлийг амжилттай нэвтрүүлээд байна.
Уг үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийг оршин сууж буй газартаа бүртгэлээ хийлгэхийг уриалах зорилго бүхий “Иргэний оршин суух БҮРТГЭЛ ЦАХИМЖЛАА” мэдээллийн өдөрлөг есөн аймагт амжилттай эхэллээ.
Улсын бүртгэлийн ажилтан мэдээллийн өдөрлөгийн үеэр иргэдэд цахим бүртгэлийн үйлчилгээг танилцуулан, шууд үйлчилгээ үзүүлэх бол шилжилт хөдөлгөөний асуудлаар мэргэшсэн ТББ-ын төлөөллүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг иргэд, шилжин суурьшигчдад өгнө.
Улаанбаатар хот: (Драгон, Дүнжингарав, 6 буудал, Баянхошуу нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд 9 сарын 19-21нд)
Шударга дэнс төв ТББ
Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудын холбоо ТББ
Богд судалгааны хүрээлэн ТББ
Энэхүү мэдээллийн өдөрлөг нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй шилжин суурьшигчдын нийгэм-эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна.