Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатар Эрүүл мэндийн төвтэй хамтран ЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдийн эмч нарт зориулан сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, хүндрэл, эндэгдэлд хүргэдгээрээ нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан хэвээр байна.
Коронавируст халдварын тохиолдол улсын хэмжээнд тогтвортой буурахгүй байгаа нь томуу, томуу төст өвчлөлий зүй тогтол, хандлага, тархалт, вирусын хувилбартай уялдуулан бэлэн байдал, хариу арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна.
Иймд боловсролын байгууллагад Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, Коронавируст халдварын эсрэг Пфайзер-Бион Тех үйлдвэрийн “Комирнэти” хүүхдийн вакцинаар дархлаажуулах талаар мэдээлэл өгч, хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, ач холбогдол, хамралтын талаар судалгаа мэдээлэл танилцууллаа.