НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодорлоо. Нийслэлийн Боловсролын газар 2014 оноос эхлэн “Боловсролд ээлтэй засаг дарга” номинацийг шалгаруулдаг уламжлалтай болсон билээ.
Засаг дарга Х.Болормаа нь 2021-2022 оны хичээлийн жилд боловсролд оруулсан хөрөнгө оруулалт, хийж бүтээсэн бүтээн байгуулалт, багш сурагчдыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллаж 5 төрлийн бодлогын баримт бичгээр 83 арга хэмжээг хэрэгжүүлж, боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад үнэтэй хувь нэмэр оруулан багш, сурагчдыг дэмжин ажиллалаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд боловсролын салбарын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдээ ая тухтай орчинд сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхэд зориулж нийтдээ 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна
“БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА”-аар шалгарсан ТАНД багш сурагчид, эцэг эхчүүд, хамт олон нь халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!