Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай Ц.Батзаяа маргааш Турк улсад эмчлүүлэхээр очино. Хүүгийн эмчилгээний хандивт одоогийн байдлаар 65 сая төгрөг цуглараад байна. Энэ нь түүний эмчилгээний нийт зардлын 50 хувийг бүрдүүлж байгаа аж.
Мөн хүүд зориулсан "Амьдрал бэлэглэе" нэртэй хандивын тоглолт ирэх сарын 09-ний өдөр UB Palace-ийн Концертын их танхимд болох юм.
М.Дэвээ