Хүүхдийн паркийн 10.2 га талбайг "Рио Тинто" компанитай хамтран олон улсын стандартаар тохижуулах гэж буй талаар өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлж байсан билээ. Тухайлбал, А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто" компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулна гэсэн юм.
Тэгвэл хүүхдийн паркийн 10,2 га талбайг тохижуулах зураг төсөл батлагдсан талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Тэрбээр "Олон жил хэрхэх нь тодорхойгүй байсан хүүхдийн паркийн 10,2 га талбайг тохижуулах зураг төсөл батлагдсан. Удахгүй Нийслэлчүүд амарч, зугаалах таатай орчин нэгээр нэмэгдэнэ. Хамгийн чухал нь энэ газарт барилга, байшин барих вий гэсэн эрсдэлгүй болж байгаа. Цаашид Рио Тинто компани 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар байршил судалж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)