“Блью Скай” зочид буудалд
09:00 цагт "Хямралын мэдээллийн харилцаа" оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хоёрдугаар шатны үр дүнг танилцуулж байна.
“Чингис хаан”-ын музейд
09:00 цагт “Соёлын төв - Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөн болж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Жорлон үндэсний чуулган
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Монполимет” цогцолбор төвд
10:30 цагт БХБЯ, Монголын Мянганы Сорилтын Сан хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
МҮЭ-ийн Соёлын төв ордонд
10:00 цагт Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ЕБС төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно.
“Милиниум Плаза” төвийн зургаан давхарт
10:30 цагт Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн эхэлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлнэ.
Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүдэнд
12:00 цагт “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулна.
Нийслэлийн БГД-ийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд
13:00 цагт Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн Ахмадын хороотой хамтран “Энэ жилдээ Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг нээнэ.