зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Энэ онд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

2023-3-31
0
ЖИРГЭХ

Засгийн газрын тэтгэлэг гэдэг өндөр шалгууртай, өрсөлдөөн ихтэйн хэрээр тэтгэлэгт тэнцэгчдэдээ хамгийн таатай нөхцөлөөр сурах бүхий л боломжийг олгодог. Уншигч та өөрийгөө дутуу үнэлж, хойш суулгүйгээр яг одоо бал, цаасаа бэлдээд ирээдүйдээ хөрөнгө оруулах гайхалтай боломжоос атгаад аваарай. 


1. Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэг 

Солонгосчууд 2023 оноос эхлэн нэгээс хоёр насаар залуужна DNN.mn

GKS буюу Global Korean Scholarship нь жил бүр 200 орчим бакалавр, 1000 орчим магистрын хөтөлбөрийн олон улсын оюутанд олгодог Солонгос улсын Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Манай улсаас жил бүр 20 орчим оюутан хамрагддаг энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, онгоцны тийз, сар бүрийн амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэлийн төлбөр болон бусад нэмэлт тэтгэмжүүд багтдаг байна. Яг одоогоор магистрын зэрэг горилогчдын тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа эхлэх гэж байгаа бөгөөд энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2. Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг

Австрали улсад суралцах

Зөвхөн магистр болон докторын зэргийн оюутнуудад олгогддог Australia Awards тэтгэлэгт cургалтын төлбөр, онгоцны тийз, нэг удаагийн суурьших олговор, сар бүрийн амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал болон бусад нэмэлт дэмжлэгүүд багтдаг. Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувийн ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог байна. 2023 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд өргөдлөө хүлээн авах Australia Awards тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

3. Тайваний Боловсролын яамны тэтгэлэг

Фотографии Тайвани

2023 оны хичээлийн жилд Монголоос нийт 12 оюутанд олгохоор шийдвэрлэсэн Тайваний Боловсролын яамны тэтгэлэг нь дээд боловсролын бүх шатанд олгогддогоороо давуу талтай. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та сар бүрийн амжиргааны зардал, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боловч онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, дотуур байр зэрэг бусад зардлыг өөрөө хариуцах шаардлагатай юм. Тэтгэлгийн материалыг Монгол дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар 2023 оны тавдугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

4. Фулбрайтын оюутны хөтөлбөр

АНУ-ын Фулбрайт болон Франц улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монголд 1995 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүрийн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд материал хүлээж авдаг уламжлалтай. Зөвхөн магистрын зэрэг эзэмших боломж олгох энэхүү бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсанаар тээврийн бүх зардал, амжиргааны зардал, сургалтын төлбөр, хөтөлбөрийн удиртгал уулзалт, эрүүл мэндийн даатгал, визний зардал, аяллын тэтгэмж, суурьших зардал зэрэг багтаж байна. Дэлхийн 160 гаруй орны 4,000 орчим гадаад оюутанд олгодог энэхүү тэтгэлэгт Монгол улсаас жил бүр 13-15 оюутан хамрагдаж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

5. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Япон хэлний цагаан толгой / Japanese alphabet - MON-LEARN | Боловсролыг  Дэмжигч Сайт |

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг нь зөвхөн их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуулийн хүрээнд олгогддог бөгөөд cургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны зардлаас гадна сар бүрийн амжиргааны зардалд 117,000 иенийг олгодог. Мөн аль хөтөлбөрт хамрагдахаас үл шалтгаалаад Япон улсад очсоны дараагаар бэлтгэл ангид нэг жил суралцах бөгөөд хөтөлбөр тус бүрд хамаарагдах шалгалтуудад тэнцэх шаардлагыг тавьдаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

6. Чевнингийн тэтгэлэг

ЗӨВЛӨМЖ: Британид зорчих Монгол иргэдэд

Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсад нэг жилийн хугацаанд магистрын зэргээр суралцах боломжтой бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Жил бүрийн сүүлийн саруудад дараагийн хичээлийн жилийн материал хүлээн авдаг энэхүү тэтгэлэг нь олон улсын харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, бизнес, эдийн засаг, инновац, хүний эрхийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудыг илүүтэйгээр дэмждэг байна. Нэлээдгүй өндөр шалгуур тавьж дэлхийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулдаг Чевнингийн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

7. Турк улсын Засгийн газрын тэтгэлэг

Турк улс албан ёсоор нэрээ солилоо

Туркийн 200 гаруй их сургуульд боловсролын бүхий л зэргээр сурах боломжийг олгодог Засгийн газрын тэтгэлэг нь жил бүр нэгдүгээр сарын 10-аас хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал материал хүлээж авдаг бөгөөд тэнцэгчдийн хариуг наймдугаар сарын эхээр зарладаг. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, онгоцны нэг талын тийз, амьдрах байрны төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна сар бүр амжиргааны зардлын мөнгөн тэтгэмж авах юм. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (150.129.140.138)
    Яасан орой тавьдаг мэдээ вэ ингэхээр чинь дарга нарын хүүхдүүд л шургачаад бгаамшдээ
    2023 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    9 цаг 52 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    10 цаг 7 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    10 цаг 32 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    10 цаг 42 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    10 цаг 54 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    11 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    12 цаг 32 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    12 цаг 46 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    13 цаг 1 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    13 цаг 11 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    13 цаг 32 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    13 цаг 34 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    15 цаг 14 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    15 цаг 27 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    16 цаг 3 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    16 цаг 45 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    17 цаг 20 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    18 цаг 11 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    18 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК