Дархан-Уул аймгийн шарын гол сумаас Дархан хот орох авто, засмал зам цөмөрч, осол гарах эрсдэл үүсжээ. Энэ талаар нутгийн иргэд сошиал хуудсанд зураг байршуулж, нэгэндээ анхааруулсаар байна.
Зургаас авто замын хажуу, шуудуугаар шар ус урссан байгааг харж болно. Хүмүүсийн үзэж буйгаар хөрсний чийгшилтээс болж ийн цөмөрсөн байж болзошгүй гэнэ.
Л.Сайнаа