МТС, Хөсөг трэйдийн баруун уулзварын 1 чигийн хөдөлгөөнийг түр хойшлуулах болсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ сарын 28-наас эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлт хийсэн. Өмнөх судалгаанд суурилж өөрчлөлтийг хийсэн ч зарим нэг хүндрэлтэй асуудал гарсан. Хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч албаныхан хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Бид цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулна. Эхлээд Зайсангийн уулзварыг нэг чигийн өөрчлөлттэй болгосон. Цаашид ЧД, СБД-т замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулна. Өөрчлөлтийг цуцалсан зүйл байхгүй. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусах ба үр дүнгийн талаарх мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Өөрчлөлтийг түр горимоор авч хэрэгжүүлж байгаа ажил ба үүний үр дүнг үзэх шаардлагатай. Алтай хотхоны 3000 оршин суугчдын машин биш, 80 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн талаар ярьж байгаа учраас үүнд тулгуурлаж шийдвэрээ гаргана" гэв.