зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОНГОЛ ӨВ: Монгол бөхийн өмсгөл

2023-7-16
0
ЖИРГЭХ

 

Эрт үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн хосгүй нандин өв соёл, ёс уламжлалын талаар бэлтгэн хүргэж буй МОНГОЛ ӨВ булангийн энэ удаагийн дугаарт соёлын биет өв болох монгол бөхийн өмсгөлийг онцоллоо.


 

Монгол үндэсний бөхийн өмсгөл нь эр хүний биеийн галбир, гоо үзэмжийг харуулахаас гадна бөхийг барьц мэх хийхэд тохирсон, их хэмжээний бяр хүч гаргаж барилдахад ая даах, бие эрхтэнд элдэв гэмтэл учруулахаас сэргийлсэн олон талт шинжийг цогцлоосон чухал нандин өв билээ.

Монгол бөхийн өмсгөл нь малгай, зодог, шуудаг, нөмрөг, хонгоны даралт буюу түрийний боолт, гутал, оймс, гутлын хүлэг буюу ногтоос бүрддэг.

Бөхийн өмсгөл болоод барилдаж буй байдлыг харуулсан эртний олдворууд цөөнгүй бий. Энэ тухай судлаач Я.Цэвэл, Ж.Дамдин, Л.Ням-Осор, Б.Батсүх, Г.Эрдэнэ, Х.Баянмөнх, Х.Нямбуу нар судалж, бүтээлдээ ашигласан байдаг.

Үндэсний бөхийн эртний олдворууд Хүннү, Кидан гүрний уугуул нутгаас олдсон нь эл үед Монгол бөхчүүд барилдахдаа өмсдөг тусгай хувцас хэрэглэл буй болсныг харуулж байна. Тухайлбал, судлаачид Шаньси мужаас эртний нэгэн пайз олсон байдаг. Энэхүү пайзан дээр үсээ шууж боосон, шалбуур өмдтэй, цээж нүцгэн барилдаж байгаа бөхчүүдийг дүрсэлжээ. Доктор Х.Нямбуу уг пайзыг Хүннүгийн үед хамаарах дурсгал гэж үзсэн.

Харин монгол бөхийн түүхийн хувьд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багадаа 7,000 жилийн өмнө монгол бөх үүссэн гэсэн үг юм.

Эрт үед бөхийн хувцас хэрэглэлийг арьс ширээр хийдэг байжээ. Үүний үлдэл бол өдгөө Өвөр Монголчууд бөхийн зодгоо булигаараар, Ордос, Ойрад, Үзэмчин бөхийн өмсгөлийг арьс ширээр хийдэг нь эртнээс уламжлан ирснийг баталж байна. Угсаатан бүрийн ахуй онцлогоос шалтгаалан бөхийн өмсгөл, дүрэм, ёс жаяг, мэх техник гээд цөм ялгаатай байдгаас өнөө цагт Монгол Улсад үндэсний хэмжээнд дэлгэрсэн нь Халх бөхийн төрөл болой.

Монголчууд зодог шуудгийг эхэн үедээ цэнхэр хөх, ухаа улаан өнгийн эдээр хийдэг байснаа бөө мөргөлийн үед байгаль дэлхий, уул хангайг бишрэн ногоон өнгөтэй, шарын шашин дэлгэрч эхэлсэн хугацаанд шар өнгийн өмсгөл зонхилж байжээ. Хожмоо “Хөх тэнгэрийн орон”, “Хөх Монгол” хэмээх бэлгэдлийг дээдэлж хөх, улаан хоёр өнгө зонхилдог болсон гэж зарим судлаач (Х.Баянмөнх, 1994) үзсэн байдаг.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлах болжээ. Орчин үед зодог шуудгийг бөхчүүд өөрсдийн хүссэн өнгөөр оёулж өмсдөг болсон билээ.

Малгай        

Бөхийн малгайг улс, аймаг, сумын цолны эрэмбээр өмсдөг бөгөөд энэ нь тухайн бөхийн цолыг таних тэмдэг билээ. Урьд цагт бөхийн өмсгөлд тусгай загвар бүхий малгай байгаагүй тул барилдаж байгаа хүмүүс өөрсдийн өмсөж буй малгайтайгаа гардаг байжээ.

 

Харин 1990 оноос жанжин малгайг хүн болгон өмсөх болсноос бөхийн гэж ялгагдах тусгай малгай гаргах шаардлага гарсан тул 1994 оноос аваргуудын хүндэтгэлийн малгайг анх бий болгожээ.

Улмаар улс, аймаг, сумын цолтны малгайн загвар, стандарт гарснаар ялгагдах онцлогтой болжээ. Улсын цолтой бөхийн малгай нь цохон талдаа цол тус бүрийн цолны дүрсийг агуулсан 5.5 см голч бүхий дугуй тэмдэгтэй байдаг. Харин даян аваргынх цох ба ар талдаа, дархан аваргын малгай нь дөрвөн талдаа тэмдэгтэй байдаг байна. Аварга болон арслан цолны тэмдгийг алтлаг өнгөөр хийдэг бол гарьд, заан, харцага, начны тэмдгийг цалин цагаан мөнгөөр хийдэг. Бөхийн малгайн орой нь 7 см өндөртэй таван дөл, түүний дээр цагариг, цагаригийн дээр эв нэгдлийн бэлгэдэл болсон сампин хийж цолын тэмдгийн ижил өнгөөр бүрдэг. Сампингийн өндөр нь 5 см байна.

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг хүндэтгэлийн малгайтай болгох шийдвэрийг МҮБХ-ноос 2005 оны тавдугаар сард гаргажээ. Аймаг, цэргийн цолтны малгайн хэлбэр загвар улсын цолтой бөхийн адил жанжин малгай байна. Малгайн магнайн тэмдэг нь улсын цолтны малгайн дугуй тэмдгийн дотор багтах 4х4 см хэмжээтэй цалин цагаан мөнгөөр хийдэг. Аймаг, цэргийн цолтны малгайн титэм, сампинг мөнгөлж, тэмдгийг өөрийн өнгөөр нь хийдэг.

Харин сумын цолтой бөхчүүдийг малгайн тэмдэг, залаатай болгох асуудлыг 2012 онд МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийджээ. Сумын цолтны тэмдэг 4 см талтай адил талт гурвалжин хэлбэртэй, цалин цагаан мөнгөн хийцтэй байх бөгөөд малгайн оройд мөнгөн титэм хийхгүй, улаан өнгийн хос залаатай байна. Нэг залаан дээр нь наадмын түрүүний тоогоор, нөгөө залаан дээр нь наадамд хэдэн удаа шөвгөрсөн тэр тоогоор нь өнгийн тэмдэг хийдэг байна.

 

Зодог, шуудаг

Монгол үндэсний бөхийн үндсэн өмсгөл бол зодог шуудаг. Зодгийг цээжин биед өмсөх бөгөөд ханцуй нь гарын урттай тэнцүү, урдуураа задгай, ар бие нь зоо нурууны тэн хагас орчим, дал, мөр, суга нь зай хийгүй, элэг бүсний уяатай байдаг. Зодгийг бат бөх торгомсог эдээр хийж, мяндсан утсаар ирмэглэн ширж, өнгө, эсгүүрийг тухайн бөх өөрөө сонгоно.

 

Монгол бөхийн зодог шуудаг XIX зууны эхэнд аймаг, хошуу, бүс нутаг, албат, шавь бөхийн цол зэрэг зиндаагаар ялгаатай байсан. Тухайлбал, Богдын шавийн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр хөх өнгийн, аварга, арслан, заан цотон хамбан, начин цолтон торгон, начнаас доош цолтон чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байсан ажээ. Зодог нь саран ба уутан хэлбэрийн хоёр янзын эсгүүртэй.

 

Саран зодог: Мөрний үе ил гарахаар, суганы ар хонхрын ухаас далбаа махнаас хоёр хуруу дээгүүр байхаар хийнэ.

Уутан зодог: Сэнжигний хэсэг мөрний үеээс хэтрэхгүй байх ба суганы ар хонхрын ухаас нь далбаа мах ил гарсан байхаар байна.

Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн, утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж 1.5 см-ээс багагүй зузаантай хийнэ. Зодогны үндсэн ширээсний дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулаг хийхийг хориглодог. Ширээс нь 15 эгнээ буюу 8 см-ээс илүүгүй байдаг бол ханцуйны үзүүрийн ширээс нь их биеийн ширээстэй ижил хэмжээтэй байдаг.

Сэнжиг нь бөх зодгоо өмссөн байхад мөрний өвөр хэсэгт гарах зодогны хэсэг юм. Зодогны сэнжиг нь баруун, зүүн хоёр мөрөнд байх тул баруун, зүүн сэнжигний барьцтай, хоёр сэнжигний барьцтай гэх мэтээр ярьдаг.

Шуудгийг бөгсөн биедээ өмсөнө. Урд талынх нь дээд амсар хүйснээс 8 см доор байдаг бол шуудагны ташаа талын өргөн нь 10 см-ээс хэтрэхгүй байна. Уяаны зай нь хэрээснээсээ 1.5 см-ээс багагүй байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо хэрээс гаргаж болдог. Дээд доод уяаг нь элэг бүсний адил зөөлөн эдийг гурваар сүлжин хийдэг бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байх ёстой.

Шуудгийг зодогны адил бөх бат, торгомсог эдээр хийдэг. Товших оёдлоор гурван зэрэгцээ нэг удаа оёж, ард нь томхон, урд нь жижгэвтэр сүйхэлжин хэлбэрийн ширээс хийнэ. Шуудагны дээд амсар, гуяны тойргийн амсар дотуур элэг бүснийхээс арай нарийн уяа гүйлгэдэг.

 

Гутал

Монгол бөх булигаараар хийсэн ээтэн хоншоортой, цөөвтөр угалз тавьсан гутал өмсөнө. Монгол үндэсний бөхийн гутал их бие, ул, оймс, түрийний боолт, ногт гэсэн хэсгээс бүрдэнэ. Оймс нь гуталдаа яв цав тохирсон, ар тал нь задгай нимгэн эсгий буюу цэмбэн эдээр хийсэн байна. Сайр сарьсаар угалз хөөж зүү ороон чимэглэсэн угалз хээ бүхий хараатай байна.

 

Хүлэг, ногт нь гутал задарч урагдах, хальтирч гулгахаас хамгаалах, гутлын хоншоор зулгийг даран улаа ногтолж хүлнэ.

Хүлгийг эр хар сураар туухай зангидах буюу битүү цагаригт гурван тийш гогцоолон үдэж, хоншоор, зулаг, өсгий талыг улаан, ногоон өнгийн цэмбэ буюу илгээр бүрсэн байж болно. Хонгоны булчингийн даралт нь гутлын түрийний боолт, оймсыг ард нь зөрүүлж, гутлын түрийний урд талыг нугалан дарж боох зориулалттай суран уяа бүхий булигааран даруулга юм. Энэ нь гутал сугарч, гутлын түрий эргэж далбайхаас хамгаалдаг. Хонгоны булчингийн даралтын их биеийг булигаараар хийж, савхиар доторлож, хар буюу ногоон сарьсаар эмжиж, хээ угалзаар чимэн хийнэ.  Монгол бөхийн гутлын ул нь хавтгай, өргөн байх бөгөөд маш суурьтай, тогтоц сайтай байдаг.

 

Нөмрөг

Аварга цолтой бөхчүүд онцгой хүндлэлтэй наадам, барилдаанд цол дуудуулах даваанд нөмрөг хэрэглэдэг уламжлал байдаг. Нөмрөгийг цэнхэр, ухаа ягаан өнгийн нимгэн, зөөлөн эдээр үзэмжтэй хийдэг ба засуул бөхийг тавихдаа нөмрөгийг тайлан авч үлддэг байна.

Монгол Улс 1964 оноос эхлэн хүн төрөлхтний цэнгэлийн манлай Олимпын их наадамд оролцож эхэлсэн бөгөөд 1968 онд болсон Мехикогийн олимпод Х.Баянмөнх аварга, "Сөүл-1988", "Барселон-1992", "Сидней-2000" олимпын наадмуудад Б.Бат-Эрдэнэ аварга нар улсынхаа тугийг барьж гарахдаа монгол бөхийн өмсгөлийг иж бүрнээр өмссөн байдаг. 

Бөхийн өмсгөлийн шаардлага нь бөхийн барилдааны дүрмийг хэрэгжүүлэх, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бөхийн өмсгөлд загвар, хэмжээ тогтоон мөрдүүлдэг. Ийнхүү монгол бөхийн өмсгөлийг маш нарийн хийцээр урлах бөгөөд утга бэлгэдэл нь үндэсний уламжлал, ахуй заншлыг цогцлоосон соёлын чухал илэрхийлэл юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    6 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    7 цаг 13 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    7 цаг 29 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    7 цаг 55 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    8 цаг 34 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    10 цаг 29 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    10 цаг 38 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    10 цаг 41 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    11 цаг 32 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    11 цаг 58 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    12 цаг 26 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    12 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ
    13 цаг 0 мин
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    13 цаг 18 мин
  • Плейлист: "Люмино" хамтлагийн ямар дууг хамгийн сайн мэдэх вэ?
    13 цаг 29 мин
  • Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
    13 цаг 45 мин
  • “Нандин боловсрол” экспо яармагт хоёр дахь жилдээ
    14 цаг 2 мин
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
    14 цаг 8 мин
  • ФОТО: Монголын их амар амгалан
    14 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээжээ
    14 цаг 20 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК