Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам нь ТАГ, автобус нь ПИГ хотын Түгжрэлийн сайд хаана явна вэ?

2023-11-09
0
ЖИРГЭХ

Цас будрахад баярладаг сэтгэлтнүүд минь та нар энэхэн хотын хаах нь талд даарч, нусаа шудран явна вэ? Улаанбаатар хотын замын түгжрэлийн сайд өнгөрсөн сард "Ногоон автобус"-ны гэх хэргээр далимдуулан түгжрэл эхлэхээс өмнө амжиж, зальжин байдлаар огцорсон. Түүний залгамжийг нэрт баян, нутагтаа очиж иргэд, дэмжигчдээ ялгаварлагч гэгдэх УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан авсан. Тэр гэхдээ юу хийгээд, хаагуур яваад байгаа юм бол?

Түгжрэлийн сайд огцрохтой зэрэгцэн зунжин шавар шавхай, үер өтөгтэй тэмцсээр шантарсан Монгол улсын аварга, хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа өгсөн. Хачирхалтай нь тохироо гэмээр үйл явдал болсон нь саяхан л Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Х.Нямбаатар хотын дарга болоодхов. Үнэхээр л нүдэн дээр наймаалцчихав уу гэлтэй санагдсан. Хөөрхий тэрбээр үүрэгт ажлаа аваад "хотын төвийг төлбөртэй зорчих бүс болгоно" гэж хэлээд олны хараалыг барав. 

Ямартай ч түгжрэлийн сайдыг дуг нойрондоо дугжирч хэвтэх хооронд шинэ хотын дарга Х.Нямбаатар цас хунгарласан шөнийн замаар жолоо мушгиж, нөхцөл байдалтай биеэр танилцаж, таарсан ганц нэг хүнийг загнаж яваа харагдсан. 

Өнгөрсөн даваа гарагт ажил цуглаж, иргэд орой тараад харих гэтэл зам нь ТАГ, автобус нь ПИГ дүүрэн. Гадаа хасах хэмд шилжсэн энэ цагт хөл, гарын хуруугаа хөлдөөхгүйг хичээх нь л зол болов. Иргэд хэдэн цагаар автобус, унаа хүлээнэ. Гэтэл өнөөх түгжрэлийн сайд маань таг чиг. Уг нь үүрэгт ажлаа авсан хүн үг ч болтугай хэлмээр сэн дээ.  

Манай улс өнгөрсөн оноос шинэ автобуснууд худалдаж авсан. Түүний нэг жишээ нь мэр сэр үзэгдэх болсон УЛААН автобус юм. НОГООН автобусны сураг дуулдаад, хэрэг болоод л намжив. Үүний нөлөөнд иргэд л хохирч сууна. Бид өнгөрсөн өдрүүдэд "Монгол гуравдугаар сургууль"-ийн буудлаар гэлдрэв. Ажлын цаг оройн 18:00 цагт дуусаж, иргэдийн хөл автобусны буудлуудаар ихсэв. Энэ буудлаар хамгийн их үзэгдэх нь "Ч:5 - Шар хад - 3,4 хороолол", "Ч:25 - Тоосгоны үйлдвэр - 3,4 хороолол" чиглэлийн автобуснууд л. Эндээс хүн ам олонтой Баянхошуу зүглэх нь "Ч:41 - Баруун салаа - Баянхошуу - Халдварт" чиглэлийн унаа. Сансарын ШТС, Сансарын үйлчилгээний төв уруудаад ХӨСҮТ орно. Тэгээд эргэнэ. 

"Ulaanbaatar Bus" аппликейшний хүчинд явах чиглэлийнхээ унааг хаана явааг мэдчихдэг болсон нь ХУРГАН дэвшил. Гэвч нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмж жил ирэх тусам бахь байдгаараа байгааг юунаас нуух билээ. Замын түгжрэлийн нөхцөл байдал улам л хүндэрч байна. Ирдэггүй 41 чиглэлийн автобусыг уг буудал дээр бүтэн цаг хүлээв. Зам битүү түгжрэлтэй байсан тул хуучнаар ЗУРАГТ, одоогийнхоор МҮИС-ийн буудлыг зорив. Тэнд хүрэхэд оройн 19:30 цаг болсон байх. Буудал дээр 200-300 гаруй хүн хоёр, гурван цаг автобус хүлээж зогсоно. Яаж мэдсэн гэхээр бүгд л бачуурсан, даарсан даа нэгэнтэйгээ үг сольж, "Эрт харина гээд 17:00 цагт ажлаасаа гарсан ч одоо болтол эндээ байгаа" гэх мэтээр бухимдана. 

Саяхан MNB сувгаар "Иргэд 30-40 минут автобус хүлээж байна" гэх мэдээлэл гарав. Үгүй дээ, бид чинь хоёр гурван цаг хүлээж байгаа. Өвлийн улиралд цас ороогүй, замын түгжрэл хэвийн нөхцөлд л 30-40 минут автобус хүлээдэг гэдгийг иргэд яриад өгнө. Цас орж, түгжрэл үүссэн нөхцөлд байдал улам хурцдах нь мэдээжийн хэрэг. Тиймээс "баримттай мэдээлье". Та нар уг нь дэргэдэх буудлаасаа л сурвалжилсан байна лээ. Бидний дааран байж үзсэнтэй зөрөөд байх юм. 

МҮИС-ийн буудал дээр бараг л 30 минутад нэг автобус Баянхошуу зүглэн ирнэ. Гэвч дүүрэн хүнтэй тул энд зогсоо хэн нь ч сууж амжихгүй. Зарим нь "өнөөдөр ч харихгүй нь дээ" хэмээн наргиа хийх нь гунигтай. Гадаа дэндүү хүйтэн. Тэдний зарим нь өвлийн хувцсаа авч амжаагүй. Тэдний хүсэл угтаа ХАРИХ. Гэр бүлтэйгээ цагийг сайхан ӨНГӨРӨӨХ. 

Гэвч Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан та хаана байна. Юу хийж бүтээх гэж байна вэ? 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (192.82.65.172)
    MUU ERD HALDAG DARAA GEJ SAIHAN IG BNAA.DEGII MINI YUCH GEHEBDEE.
    2023 оны 11 сарын 10 | Хариулах
  • жаргалмаа (1.230.76.219)
    зориуд түгжрэл үүсгээд явахгүй байгаа машинуудыг торгодог шоронд хэд хоног хорьдог болгох хэрэгтэй . муусайн хужаа нар хорлох гэж явахгүй түгжиж байгаа шд. замын цагдаа нар мангуу болоол тэр хууль гаргаач мал юмуу тэнэг юмуу өөрсдөө бодож сэтгэхэд яадын ажил хийдэггүй их хурлын гишүүдээс цалинг нь буцааж хурааж ав огцруул
    2023 оны 11 сарын 09 | Хариулах
  • Ахмад настан (202.21.107.37)
    Өө түгжрэлийн сайд маань ард түмэн биднийгээ автобусанд сууж сургах сургалтанд суугаад завгүй байгаа шүү.
    2023 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    Ногоон автобусыг улс төржүүлсэн ХҮН намын хотын төлөөлөгчийг шоронд хий. Нэгэнт улс орон захиалаад Улаанбаатар хотдоо ирсэн автобусыг хөдөлгөөнд оруулалгүй буцаана гэдэг нь зүгээр л хүний амьдралын эсрэг хүйтэн бүсийн Улаанбаатарчуудын эсрэг үйлдэл. Монголыг өөртөө улс төрч нэр зүүсэн амьдрал мэддэггүй боловсролгүй хүмүүс л сүйтгэж бна. Тийм хүмүүсээс мөн тийм ааш араншинтай сэтгүүлч нэртэй хүмүүсээсээ хагацан салъя.
    2023 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
    13 цаг 10 мин
  • 23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
    13 цаг 29 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    13 цаг 48 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ
    15 цаг 6 мин
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
    16 цаг 18 мин
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 19 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 278,8 мянган толгой мал хорогджээ
    17 цаг 26 мин
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
    17 цаг 35 мин
  • ҮСХ: Улсын хэмжээнд 336,1 мянган га талбайд тариалалт хийсэн байна
    17 цаг 38 мин
  • Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
    17 цаг 49 мин
  • Баян-Овоочууд сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархлаа
    17 цаг 52 мин
  • АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнид осолдож, 8 хүн амь үрэгджээ
    19 цаг 7 мин
  • Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
    19 цаг 13 мин
  • Трамп "Их 7"-ийн удирдагчидтай хурцадмал харилцаанд байна
    19 цаг 29 мин
  • Герман улстай түүх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    20 цаг 33 мин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
    20 цаг 35 мин
  • Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    20 цаг 44 мин
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
    20 цаг 49 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
    21 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    21 цаг 26 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК