зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОНЦЛОХ 24 ҮЙЛ ЯВДАЛ: "Наян ногоон"-ы нөгөө талд Дэнжийн мянгаас Канн хүрэв

2023-12-30
0
ЖИРГЭХ

2023 онд манай улсад өрнөсөн онцлох 24 үйл явдлыг тоймлон хүргэж байна. Мөнгөний өмнө мөхөс явааг, байгалийн өмнө мөхөс явааг, хүсэл мөрөөдлийнхөө төлөө цэх явааг ч энэ үйл явдлууд харууллаа. 


Монголын төрийг хуурсан "Наян ногоон"

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ажлыг эхлүүлж, "дориун" хөдөлсөн ч "том алдав". Daewoо үйлдвэрийн 80 автобусны шинэ будгийг холцолж, "жинхэнэ үнэн"-ийг иргэд нүдээр үзэв. Монголын төрийг "80 ногоон"-оор хуурч дөнгөсөн БНСУ-ын иргэд мэхийн ёсолж, мэлзэв. Нэгэнт үерт цохиулсан Хотын мээр Д.Сумъяабазар, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч тухайн албанаас "өөрсдөө явсан" юм. 

Ерөнхий сайдын "захиалга"

Хот руу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг явуулав. Тэрбээр сайд, УИХ-ын гишүүний албан тушаалаасаа түдгэлзэн байж, хот руу ирлээ. Намынхаа шийдвэрийг ёсчлон дагасан түүнийг журмын нөхөд нь парламентын танхимд "зоригтой" хэмээн магтаж, зарим нэг нь "би байсан бол хэзээ ч хот руу явахгүй" гэж байлаа. Ингээд ажил хүлээлцэж, давс мэт шорвог шийдвэр гаргахаа мэдэгдсэнээр бүсчлэл, хязгаар, олгохгүй гэх мэт зүйлс хүч түрэн орж ирлээ. 

Үерт халаглаж, гашуун үнэнийг харав

Нийслэл хотод бороо орж эхэлмэгц үер болдог нь жам шиг санагдах болсон. Ус зайлуулах хоолой нь усаа ч залгиж чадахгүй хахаж байдаг Улаанбаатарын усан өдрүүдийг бид мэднэ. Гэвч энэ жил үерийн гамшигт үзэгдэлд эрдэнэт хүний амь хохирсон харамсам, гашуун үйл явдал болсон юм.

Эл үерийг 60 жилийн өмнөх үертэй харьцуулсан нь ч бий. Үерийн усыг зайлуулахын тулд томоохон барилга, байгууламжийг юун түрүүн "зайлуулах" шаардлагатай болж, сууринд цутгасан "авилга, шударга бус"-ыг хуу татав. S’Outlet, Aqua Garden, Шунхлай ШТС гэх мэт нэрсийг үл мартах биз.

Монголчуудын оюун санааны удирдагч-Х Богд

Шашин гэдэг гагц номлол биш гэдгийг бүгд мэдэж буй. Шашин бүх зүйлд нөлөөгөө тунхагласан. Энэ цаг үед Х богд монголоос тодорч, дараагийн хэдэн арван жилд тэрхүү оюун санааг чиглүүлэх болов. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ хүү тодорсныг зарим нь үл таашааж байсан нь илт. Гэвч балчир хүүгийн алс ирээдүйг төсөөлөн халаглахын зэрэгцээ бахархан суух нь байлаа. 

Өөдөө хаясан үг өөрийн толгой дээр буув

Энэ жилийн өвөл өмнөх жилүүдээс илүү онцлогтой. Уг нь сайн тоглож чадвал “хожил” эрт ирэх юм. 2024 оны сонгуулийн улаан зураасыг “утаа бууруулсан” нэрээр даваад гарах хүсэл хэний ч дотор төрөх нь мэдээж. Явсан нохой яс зуудаг гэгчийн үлгэрээр, “суусан сайд нүүрс зуудаг” нь жам ёсны хэрэг болжээ. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "иргэд дээр нүүрсний туршилт хийнэ" гэж хэлээд 117 тэрбумын төлөвлөгөөгөө нураалгасан билээ. 

Нүүрс тойрсон үгийг сонсох-уй

Энэ жил хулгайн мөрөөр Нүүрсний хэргээр 17 хүн зарлаж, сугарсаар, сугарсаар Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар л илхэн шүүлгүүлж буй. Иргэд Б.Ганхуягийн нүүрсний сонсголоор яриулах ёстой хүн, "хулгайн гэрч" хэмээж буй. Гэвч цагдан хоригдож буй түүнийг гаргаж ирэх боломжгүй гэдгийг ХЗДХ-ийн сайд хэлсэн. Өдгөө нүүрсний сонсголд цэг хатгах өдөр болж байна. Энэхүү сонсголоор тэрбум, их наядын хэмжээнд мөнгө яригдаж, УИХ-ын гишүүд цухалдаж, гаргасан шийдвэрээ зарим нь эс санагалзав. 

Багтай, баггүй 126 хүн айсуй

Ирэх жилээс 76 биш 126 УИХ-ын гишүүн төрийн хаалгаар шагалзана. Үндсэн хуульд гар хүрэхийг харин ч нэг үзүүлсэн нам бол яах аргагүй МАН. 

Үндсэн  хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно".

ХXI зууны "явган" МОНГОЛ

ОХУ-ын шатахуун хоригт орохгүй гэж УИХ-ын дарга зарласан ч туйлын үнэн байсангүй. ОХУ-аас вагон, вагоноор шатахуун орж ирж буй тухай мөн л хэлсэн ч бас л ирээгүй.Ингээд иргэд урт дараалал үүсгэж, ШТС-уудаар хэрэн хэссэн. Энэ бүхний араас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "сэмхэн" шатахуун түгээх станцуудаар явсаар ханиад хүрч, ингэлээ гээд би "баатар болсонгүй" гэх утга бүхий зүйлийг "тунирхангүй" хэвлэлд ярьсан юм. Тэд шатахууныг ОХУ, Хятадаас нийлүүлэхээр чухам ажиллаж буй гэх. 

ХXI зууны "харанхуй" МОНГОЛ

(2023.12.13) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ОХУ-ын эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсон тухай мэдээлэл ирсэн. Иймд өнөөдөр ч цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй" гэж байлаа. Зарим байруудын орцоор "цахилгаан хязгаарлана, бэлтгэлтэй байна уу" гэсэн зарлал энд тэндгүй хадсан нь ч байв. 

Харин ОХУ-аас "ойрын өдрүүдэд цахилгааныг хязгаарлахгүй" гэж мэдэгдсэн юм. Чухамдаа үүнд баярлах зүйл огт үгүй. Бүхэл бүтэн тусгаар улс, 21-р зуунд хөршөөсөө хараат хэвээр байгаа нь нэг талаараа эмгэнэл биз. 

Оюу Толгойн гүний уурхай

Оюу толгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх нь газрын гүнд оршдог тул гадаргаас 1,300 м-ийн гүнд 200 км үргэлжлэх таван метрийн диаметр бүхий шилдэг технологийг шингээсэн уурхайг бүтээн байгуулж байгаа билээ.

2028-2036 он гэхэд хэдэн зуун хүдэр буулгууртай болж, жилд 500,000 тн зэс үйлдвэрлэх буюу хүчин чадлын хувьд гүний уурхайн үйлдвэрлэлийг оргил үед нь хүргэхээр зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байна. Оюу толгой уурхай нь Монгол Улсын Засгийн газар, Рио Тинтогийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд урагшлан хөгжиж, зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэс баялгийн салбарт томоохон байр суурийг эзлэх зэсийн уурхай болох юм. 

Шувууг "шувуучлахуй" 

Энэ оны гуравдугаар сараас Монгол Улсын Засгийн газраас “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлж буй. Уг ажиллагааны хүрээнд анхны нислэгээрээ ХХААХҮ-ын сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчирсан билээ. Мөн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 138 хүний нэрийг зарлаж байв.

Авилгачдын ав 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авилгатай тэмцэх жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд 5Ш ажиллагааг эхлүүлсэн юм. Шүүр, шүгэл, шил, шувуу, шилжүүлэн авах ажиллагаа нь тодорхой ахицтай. Шил ажиллагааны хүрээнд яам, агентлагийн мэдээлэл цахимжиж, нээлттэй болсон. Мэдээллийг нээлттэй байлгах нь аливаа авилгалаас ангид байх арга зам гэж үзэж буй. 

Боловсролын "боловсон дээрэм" 

Өндөр дээд албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сан руу хайр найргүй "гараа дүржээ". Магистр зэрэг эзэмшихээр авсан 196 тэрбум төгрөгийн зээлийн 40 хувийг буюу 867 оюутны зээлийг чөлөөлсөн байна. 
Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн мэдээллийг ил болгосноос хойш долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумыг эргэн төлсөн байна.

31 жил "Тэргүүн хамба" байлаа...

Тэргүүн хамба Д.Чойжамц нь 1992 онд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба болж байжээ. Манай улсад буддын шашин дэлгэрүүлсэн түүний гавьяаг нь үнэлж, 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Хамба номун хан” цол хэргэм өргөжилж байв. Тэрбээр тэргүүн хамбын ажлаа Д.Жавзандамбад хүлээлгэн өгсөн билээ. 


Аялал жуулчлал дахь шинэ "Хүргэлт ирлээ"

БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шинэ шоу нэвтрүүлэг хийж буйгаа зарлаад байсан юм.

Нэвтрүүлэгт жүжиглэх болон дуулах ур чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Ким Жонгүк, Хонг Кён Мин, жүжигчин Жан Хёк, Ча Тэ Хён, Хонг Кён Ин, Кан Хун нар оролцсон билээ. Тэд Монголын тал нутгаар нийт 2,000 км зам туулан, хүргэлт хийсэн юм.

Тус нэвтрүүлгээс монголчууд өөрсдийн мэдэх эх орноо дахин шинээр нээн харсан билээ.

Монголын тал нутгаар 2,000км хүргэлт хийсэн нь" нэвтрүүлэг маргаашаас эхлэн  монголын үзэгчдэд хүрнэ

Контентын нөлөөг таньсан нь 

Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд ирсэн нь энэ жилийн аялал жуулчлалын онцлох үйл явдал байлаа. “Монголд зочлох жил”-ийг зарласантай холбоотойгоор Соёлын яам 70 сая гаруй дагагчтай Nas компанийн үүсгэн байгуулагч, видео контент бүтээгч Нусейр Ясиныг Монголд урьсан юм.  

Nas Daily" Дэлхийг 60 секундэд | News.MN

"Хүчирхэг эмэгтэй Ким Нам Сүн"-ий зураг авалтыг Монголд хийсэн

Нэгэн цагт Монгол үзэгчдийг байлдан дагуулсан "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн"-ий хоёрдугаар ангийн нэг хэсгийг Монголд зураг авалт хийсэн билээ.  Уг киноны  эхний анги Монголын байгалийн үзэсгэлэн, ахуй соёлыг харуулсаар эхэлсэн. 
"Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн" цувралын гол дүрд Дэлхийг байлдан дагуулсан "Squid game" кинонд тоглосон Lee Yoo Mi, Kim Jung-Eun,  Kim Hae-Sook, Ong Seong-Wu, Byeon Woo-Seok зэрэг алдартай жүжигчид тогложээ. Харин Монголоос Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчинЦ.Цэрэнболд, Б.Батсумъяа нар дүр бүтээсэн байна. Тус кино гарсан Солонгост гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлжээ. 

Монголд зураг авалтаа хийсэн ээлжит Солонгос кино Хүчирхэг эмэгтэй Ким Нам  Сүн


"Дэнжийн мянга"-аас Канн хүрсэн МОНГОЛ КИНО

Эл киногоороо шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг эвлүүлэг гэсэн гурван "Хангарьд"-ыг хүртсэн билээ.

Энэ үеэр найруулагч П.Золжаргал хэлэхдээ "-42 хэмийн хүйтэнд хамтдаа буцалсан кино багийнхандаа баярлалаа. Дэмжин ажилласан бүх хүнд баярлалаа. Та бүхний хүчээр бид Дэнжийн мянгаас Канн орж чадлаа" гэсэн юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн А зэрэглэлийн нэр хүндтэй Каннын олон улсын кино наадамд монгол уран бүтээл, уран бүтээлчид шалгарсан. Тодруулбал, тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол Улсаас анх удаа  “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино нэр дэвшиж, "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл болсон юм.

Соёлын өвд "Чингис хаан" тэргүүн одонг хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.

Тэрбээр, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг  байгааг цохон тэмдэглэсэн юм.

Чингис хаан” одонт Морин хуурын чуулга

Дэлхийн сонгодог урлагт гялалзаж буй ОД

Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн  найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байв.

Дэлхийн шилдэг баритон дуучин Э.АМАРТҮВШИНГИЙН аав Л.ЭНХБАТ: Морь цоллож  байсан хүү минь дэлхийн дуучин боллоо

"Цахилгаан" зураач

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болсон, Олон Улсын  Шог Зураачдын Нийгэмлэгийн (International Society of Caricature Artists) З2 дахь чуулганы үеэр зохиогдсон, хурдан зурах тэмцээнд 250 гаруй зураач оролцсон билээ. Эл тэмцээнээс Л.Мөнхтөр “World’s Fastest Caricature Artist” буюу "Дэлхийн Хамгийн Хурдан Шог зураач" цол, аваргын цом гарджээ.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс ОСКАРТ...


96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор "Сэр сэр салхи" тодорсон болохыг Улаанбаатар кино наадмын үеэр зарласан юм. 
Тодруулбал, Оскарын наадам 2024 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдана. Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс "Сэр сэр салхи" киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар болсон юм.

М.Дэвээ

Сэр сэр салхи' киноны тухай сонирхолтой 12 баримт | Ublife

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    3 цаг 8 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    3 цаг 40 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    3 цаг 49 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    3 цаг 55 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    4 цаг 50 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    5 цаг 6 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    5 цаг 11 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    5 цаг 55 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    6 цаг 2 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    6 цаг 7 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 53 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    6 цаг 56 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    7 цаг 5 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    7 цаг 8 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    7 цаг 22 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    7 цаг 51 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    8 цаг 0 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    8 цаг 14 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    8 цаг 24 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК