"М-Си-Эс" Группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас дараах мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр "Есөн удаагийн хэлэлцээр хийж үр дүнд "Эрдэнэс Тавантолгойн" бүлэг ордын зургаан лицензын тавыг нь төрд өгсөн. Энэ нь нийт нөөцийн 96 хувь. Үлдэгдэл 4 хувь буюу "Ухаа худаг" гэдэг лизенц дээр бүтээн байгуулалт хийгээд 16-17 жил болж байна.
Өнгөрсөн хугацаанд хэлэлцээрийн ширээнд урьж байгаагүй. Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа.Үүнийг яаж үр өгөөжтэй байх талаас нь бодит шийдэл олъя гэж бодож байна. Хэлэлцээр хийхэд бэлэн. Мэдээж хуулийн хүрээнд явах ёстой" гэв.