Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. Тухайлбал, АНУ-ын хувьд хорт хавдарын өвчлөл нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхжсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ. Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий.
Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.
1. Элсэн чихэр
Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.
2. Боловсруулсан хоол хүнс
Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.
3. Тамхи
Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.
Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.
4. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах
Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.
5. Ил гал дээр шарсан мах
Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын 6. Нүүрс
Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг, ходоодны хорт хавдрын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.
7. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог. АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн "хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.
8. Дизель түлшний утаа
Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.
9. Давсалсан, утсан загас даршилсан хүнс
Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.
10. Шарилжийн эсрэг бүтээгдэхүүнүүд
АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургамлаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
11. Жирэмслэлтээс хамгаалах эм
Жирэмслэлтээс хамгаалах эм нь дааврын олон төрлийн өөрчлөлтийг авчирдаг учир, хөх, өндгөвч, умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг .
12. Таргалалт
Таргалалт нь хөх, бүдүүн гэдэс, шулуун гэдсээр, улаан хоолой, бөөр, нойр булчирхай зэрэг төрөл бүрийн хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
13. Имплант
Хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн мэдээлснээр силикон хиймэл суулгац (эсвэл бусад металл, керамик) зэрэг гадаад объектуудыг биедээ байрлуулах нь хорт хавдар үүсгэдэг аж.
14. Агаарын бохирдол
Агаарын бохирдол нь уушги, улаан хоолой, давсагны хорт хавдрын үндэс болдог аж. Лондон хот 1770 онд айл бүр яндантай байснаас үүдэн хүн амын гуравны нэг нь уушгины хатгалгаатай болж байжээ.Түүнчлэн 1986 оны Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтийн дараа тухайн бүс нутгийн иргэд уушги, бамбай булчирхайн хорт хавдраар нас барагсдын тоогоор тэргүүлж байгаа юм.
15. Хуванцар
Хуванцар савыг үйлдвэрлэхэд ашигладаг нийлэг бодис эстроген нь хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг тухай эрдэмтэд олон жил маргаж байна. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хуванцар сав баглаа боодол нь нойр булчирхай, хөхний хорт хавдар үүсгэгч гол шалтгаануудын нэг болдог аж.
16. Бэлгийн замын папилломавирус
Папилломавирус нь бэлгийн замаар дамждаг вирусийн нийтлэг хэлбэр юм. Хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлснээр уг вирусийг тээгчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй бэлгийн хавьталд орох нь 40 гаруй төрлийн хорт хавдрын үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Б.Туяамарал