
2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсэгт Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийг 2:1 харьцаатай буулган авч, тэмцээнийг ялалтаар эхлүүллээ. Тоглолтын эхний гоолыг Чехийн довтлогч Патрик Шик оруулж, багтаа давуу байдал авчирсан байна. Тэрбээр эхний хагасын дунд үед хамгаалалтын завсрыг ашиглан оновчтой цохилтоор гоолдов.
Гэвч Солонгосын баг удалгүй хариу барьж, тоглолтын хоёр дахь гоолыг Хван Хи-Чан орууллаа. Тэрбээр хурдан довтолгооны үед хамгаалалтын шугамыг сэтэлж, шийдвэрлэх цохилт гүйцэтгэсэн юм. Тоглолтын хоёрдугаар үед Солонгосын ялалтын гоолыг Сон Хын Мин оруулж, багтаа чухал гурван оноо авчирлаа. Тэрбээр эсрэг багийн хамгаалалтын алдааг ашиглан торгуулийн бүсийн ойролцоо оновчтой цохилт хийв.
Ингэснээр Солонгосын шигшээ баг тоглолтыг эргүүлж, 2:1 харьцаатай ялалт байгууллаа. Чехийн баг тоглолтыг илүү сайн эхлүүлсэн хамгаалалт дээрээ алдаа гаргалаа. Харин Солонгосчууд хурдтай довтолгоо, зөв тактикийн ачаар тоглолтын хувь заяаг эргүүлэв. Энэ ялалтаар Өмнөд Солонгос чухал 3 оноо авч, Мексикийн хамтаар А хэсгийг хошуучилж эхэллээ. Харин Чехийн баг дараагийн тоглолтуудад зайлшгүй ялалт авах шаардлагатай болж байна.
Л.Баяр























































