
SBN телевизийн Happy 31 нэвтрүүлэгт жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү
нар оролцлоо. Хүмүүсийн хайрлаж хүндэлж явдаг хоёр жүжигчин маань
хайрлаж дурлаж байсан тэр үеэ дурсаж яриагаа эхэлсэн юм.

SBN телевизийн "Happy 31" нэвтрүүлэгт жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нар оролцлоо. Хүмүүсийн хайрлаж хүндэлж явдаг хоёр жүжигчин маань хайрлаж дурлаж байсан тэр үеэ дурсаж яриагаа эхэлсэн юм. Т.Бархүү, И.Одончимэг хоёрын анх нэг нэгнээ хайрлаж, дурлаж байсан үе бол "Сэргээш 3" хийгдэж байх үе гэнэ. Тэр үед Т.Бархүү ирээдүйн гэргийгээ өөрийн болгохын тулд эр хүний 13 мэхээс 26, бүр 30 болтол нь хэрэглэж байсан гэнэ шүү. Одончимэг жүжигчний хувьд нэг л хүлээн зөвшөөрөхгүй байсан аж. Гэсэн ч хайр сэтгэл ялна гэгчээр эцэстээ хоёр хос маань нийлж, сайхан үр хүүхэдтэй болсон.
И.Одончимэгийн хувьд нөхрийнх нь шууд шулуун зан, эрч хүчтэй байдал, зоригтой, үнэнч, цэгцтэй, нягт нямбай зэрэг зан чанар нь их таалагдсан гэдэг. Харин Т.Бархүүгийн хувьд гэргийнхээ бүхий л зан чанар, байгаа байдалд нь татагдсан. Тэр тусмаа хөөрхөн охин төрүүлж өгөхөд нь яг л өөрөө төрчихсөн юм шиг хажууд нь асарч байсан гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (17)