МАН-ын шинэхэн байр буюу “Тусгаар тогтнолын ордон”-д өнөөдөр гал гарлаа.
12 давхар уг барилгын дээврээс их хэмжээний хар утаа олгойдон гарч,
11:30 минутын үед Нийслэлийн гал унтраах аравдугаар ангийн гурван машин
дуудлагаар очжээ. Тус барилгын гадаа 11:45 минутад очиход утааны хэмжээ
багассан хэдий ч бүрэн унтраагүй байлаа. Гал унтраах ангийнхан ажиллаж
байх зуур тэр хавиар тойрон бөөгнөрсөн 100 гаруй хүний дийлэнх нь
Тусгаар тогтнолын ордны ажилчид байсан юм.

МАН-ын шинэхэн байр буюу “Тусгаар
тогтнолын ордон”-д өнөөдөр гал гарлаа. 12 давхар уг барилгын дээврээс их
хэмжээний хар утаа олгойдон гарч, 11:30 минутын үед Нийслэлийн гал
унтраах аравдугаар ангийн гурван машин дуудлагаар очжээ. Тус барилгын
гадаа 11:45 минутад очиход утааны хэмжээ багассан хэдий ч бүрэн
унтраагүй байлаа. Гал унтраах ангийнхан ажиллаж байх зуур тэр хавиар
тойрон бөөгнөрсөн 100 гаруй хүний дийлэнх нь Тусгаар тогтнолын ордны
ажилчид байсан юм. Тэнд зогсох эмэгтэй утсаар ярихдаа “Цахилгаанаас л
гал гарсан байх. Ажлаа хийж байсан чинь л гэнэт дээрээс бөөн бөөн гал
унаж ирээд, хар утаа савссан” хэмээн ярьж байлаа. Мөн “Өндөрбуянт”
хэмээх бичигтэй барилгын ажилтны хувцастай эрчүүд “Хамаг ажил нурчихлаа,
өнөөдөр ч бараг ажиллахгүй биз” хэмээсээр хувцсаа солин өмсч байв.
МАН-ынхан шинэ байрандаа нүүж орсоор
өнөөдөр хамгийн сүүлийн хэсэг буюу Нийслэлийн намын хорооныхон орох
төлөвлөгөөтэй байжээ. Улс тунхагласны баяраар нээлтээ хийх байсан уг
ордон өнөөдөр ингэж галд өртсөнөөр МАН-ын байр хоёр дахь удаагаа түймэрт
өртөж байгаа хэрэг болж байна.
Б.Ганбилэг