Чечень гаралтай алдарт боксчин Абу Юсупов Германы Берлин хотын Гесундбруннен галт тэрэгний буудлын ойролцоо хутганы шарх аван нас баржээ.
Уг хэрэг хэрэг өнгөрсөн долоо хоногт Берлин хотын Гесундбруннен С-Бан буудлын гаднах "Ханне-Собек-Платца" гэх газар болсон байна.
Хэрэг явдлыг тодруулбал, Юсупов хоёр найзынхаа хамт явж байгаад өөр гурван хүнтэй бүлэг маргаан үүсгэсэн байна. Маргаан улам даамжиран зодоон болж, улмаар Юсуповыг хүзүүн тус газарт нь араас нь хутгалсан байна. Тэрээр хэргийн газарт их хэмжээний цус алдсан.
Яаралтай тусламжийнхан түүнийг шуурхайлан эмнэлэгт хүргэсэн ч артерын судас нь хүнд гэмтсэн учир удалгүй нас баржээ. Халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас даруй зугтсан бөгөөд албаныхан хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа ч одоогоор баривчлаагүй байгаа гэнэ.
1988 онд ОХУ-ын Чеченийн Мескер-Юрт хотод төрсөн Юсупов 2020 оны наймдугаар сард Герман тулаанч Бенжамин Кунзыг 39 секундэд нокаутаар ялснаар мэргэжлийн боксын гараагаа эхэлсэн түүхтэй. Карьерийнхаа туршид ялагдал хүлээгээгүй бөгөөд есөн ялалт, нэг тэнцээтэй. Тэдгээр долоог нь хүнд цохилтоор ялж байв. Юсупов эхнэр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Л.Баяр