УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хариуцлагатай байхыг шаардаж байна. Өнөөдөр зөвхөн ИТХ татвар тогтоодоггүй юм. Нийслэл тогтоодоггүй юм. Малын хөлийн татварыг та байж байхдаа батлалцсан. 336 сумын эрх унах гэж байгааг хэлсэн юм. Газрын төлбөрийг орон нутаг өөрөө тогтоодог юм. Та бол парламентад алиалагч хийдэг хүн. Намын дарга болохын тулд битгий хоёрын хооронд юм хийж бай. Та намын даргынхаа сунгаанд орчихоод битгий ийм хогийн юм хийж бай. Зүгээр байгаарай" гэв.
Сэтгэгдэл (1)