Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна.
Хилийн чанадад зургаан сараас дээш хугацаанд оршин суугаа бөхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны үеэр залуу бөх болон 9-12 насны хүүхдийн барилдаан болно.
Залуу бөхчүүдийн болон хүүхдийн барилдаанд үзүүр түрүү, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг баяр наадмын өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж, урамшуулна. Бөхийн барилдаантай холбоотой асуудлаар +46764418899 дугаарын утсаар холбогдох боломжтой.
“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдаануудыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Европ дахь Монгол үндэсний бөхийн холбоод, бөхчүүдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.