УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд амжилт хүсье. Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд дандаа эрэгтэй хүн сонгогдож байсан. Хамгийн анх Амартөгс гишүүн анхны эмэгтэй хүн болж сонгогдсон. Шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал байнга алдагдаж байна" гэв.