УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Дөнгөж хоёрхон хоногийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд орж ирэхээ больчихлоо. Өнөөдрийн чуулган бол Засгийн газрын гишүүнээр томилогдсных нь маргааш л болж буй хурал. ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд, Тэргүүн Шадар сайд гэх мэт албан тушаалтнууд чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө ирээд чөлөө авах шаардлагатай, ажил давхцаж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх шаардлагатай гэдгийг анхааруулж хэлье. УИХ-ыг олон нийт хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Үүнийг хангуулж ажиллах нь хурал даргалагчийн үүрэг. Тиймээс шинээр томилогдсон сайд нарыг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, оролцож байхыг үүрэг болгон хэлж байна" гэв.
Сэтгэгдэл (2)