Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн сүүлчийн яруу найрагчид өнөөдөр амьдарч байж ч магадгүй

2013-3-15
0
ЖИРГЭХ
“Аялалын цаг” нэвтрүүлгийн тухайд

Аялалын цаг нэвтрүүлгийг хийхийн тулд 1998 онд “Гараг” продакшныг  байгуулж, 1999 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн. Үндсэндээ 14 жил аялачихсан байна. Би ер нь багын адал  явдалд дуртай, үргэлж адал явдлын зохиол уншдаг, их сониуч хүүхэд байсан. Аав маань ч тэгж хүмүүжүүлсэн. Хожим, 1990-ээд оны сүүлээр улс төр, эдийн засгийн сэтгүүлчийн ажлаа орхисон.

“Аялалын цаг” нэвтрүүлгийн тухайд

Аялалын цаг нэвтрүүлгийг хийхийн тулд 1998 онд “Гараг” продакшныг  байгуулж, 1999 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн. Үндсэндээ 14 жил аялачихсан байна. Би ер нь багын адал  явдалд дуртай, үргэлж адал явдлын зохиол уншдаг, их сониуч хүүхэд байсан. Аав маань ч тэгж хүмүүжүүлсэн. Хожим, 1990-ээд оны сүүлээр улс төр, эдийн засгийн сэтгүүлчийн ажлаа орхисон. Ер нь энэ нэвтрүүлгийн хийх хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ гэхээр тухайн үед Монгол орныг дэлхий даяар мэддэггүй, монголчууд өөрөө өөрсдөө эх орныхоо талаар, өөрсдийнхөө талаар ч бүрхэг мэдлэгтэй тийм л үе байсан. Монголчуудыг дэлхий ертөнцөд таниулах, монголчуудад өөрсдийг нь таниулах чухал юм байна гэдгийг олж харсан. Сонирхол маань ч тэр байлаа. Ер нь Аялалын сэтгүүл зүй дэлхий дахины сэтгүүл зүйд нэлээд тогтворжсон төрөл. Чөлөөтэй мөртлөө энгийн танин мэдэхүйн мэдээлэл түлхүү өгдөг, сонирхолтой, амьд нэвтрүүлэг хийхийг зорьсон. Тухайн үед нэг нэвтрүүлэг бэлтгэх гээд улс орон дамнасан аялал хийх нь бүү хэл, Монгол телевизийн сэтгүүлчид зэргэлдээх аймаг руугаа явж мэдээ бэлтгэхэд ч хэцүү, эдийн засгийн хувьд хүнд үе байсан. Тийм л цаг үед ажлаа эхэлж байлаа.

Залуус явсан ч бүгд эх орноо санана, эргээд ирнэ

Намайг нэвтрүүлэг хийж эхлэхэд, Түүнээс ч өмнө Монголчуудын ихэнх нь эх орондоо итгэх итгэлгүй болчихсон байлаа. Тэр үед монголд үзэх юм юу байдаг юм, Монгол орон гэдэг ер нь юу юм бэ, гадаадад л сайхан, үзэх юм ихтэй гэж ярьдаг байсан. Одоо бол Монголчуудын сэтгэлгээ, хандлага их өөрчлөгдсөн. Ширээ тойроод ярьж суухад хүмүүсийн олонх нь  эх орон маань сайхан, эхлээд эх орноороо аялъя, манайд үзэх юм их бий гэж  ярьцгаадаг болсон. Тэгэхээр байдал тийм ч муу биш гэсэн үг юм. Ер нь бол гадагшаа явж юм үзье, нүд тайлъя гээд шуураад байгаа чинь ганцхан манайд ч тохиолддог асуудал биш. Өндөр хөгжилтэй оронд ч бий, ядуу оронд ч бий. Хамгийн гол нь эх орон маань бусад улсаас дутах юмгүй сонирхолтой, содон зүйл ихтэй, түүх соёлоороо тэднээс ч илүү баян гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн гэдэг амьтан ер нь залуу насандаа сониуч байдаг, нас тогтоод ирэхээр ухаалаг болж эхэлдэг, цаашлаад намба суугаад ирэхээр бүр ч ухаантай болдог. Монгол хүний өөрийнх нь байгалиас, бүр яс маханд нь шингэсэн нэг онцлог бол  нутгаа санах өвчин. Би итгэдэг. Явсан ч, бүгдээрээ л эх орноо санана. Бүгд л буцаад ирнэ гэж. Залуучууд өөр улсад очихыг хүсдэг нь хаана ч байдаг л зүйл. Манай залуусын хувьд бол гадагшаа явах сонирхол нь амжиргааныхаа түвшинг дээшлүүлэхтэй л илүү холбогддог байх гэж боддог.

Нэгэн зэрэг маш хурдтай, эрчимтэй өрнөсөн эдгээр хөдөлгөөн Монголын байгальд сөргөөр нөлөөлж эхэллээ

Сүүлийн жилүүдэд Монголын байгальд хоёр, гурван өөрчлөлт нэгэн зэрэг явагдсан. Нэг талаас дэлхийн дулаарал, хур тунадасны хомсдол, нөгөө талаас хотжилт, суурьшилт. Социолизмын үед монголын хүн ам хуарангийн маягаар сум сумдаа, аймаг аймагтаа бүгж, суудаг байлаа. Шилжилт, хөдөлгөөн ч бага байж. Тэр ч байтугай Улаанбаатарт ирэхдээ гадаад руу явж байгаа юм шиг сарын визтэй ирдэг байв. Визнийх нь хугацаа хэтэрсэн иргэнийг цагдаа нар хайж, эрэн сурвалжилдаг, барьж авсныгаа нутаг орон руу нь буцаадаг тийм л адал явдлын нийгэм байлаа. Тэрнээс хойш чөлөөтэй нийгэмд шилжээд ирэхээр хүмүүсийн хөдөлгөөн, урсгал ихэссэн. Түүнийг дагаад хүмүүсийн идэвх өөрчлөгдөж, унаа хэрэгсэл, технологи ихтэй болсон. Ингэхээр байгаль ерөнхийдөө цаг уурын өөрчлөлтөнд орж, хуучны элбэг хангалуун байдал хомсдож эхэлсэн. Үүнээс үүдсэн хүмүүсийн шуургалж хөдлөх үе эхэлж байгаа юм. Миний бодлоор Монголд сүүлийн арваад жил дэлхийн аль ч оронд байгаагүй хурдацтай хөдөлгөөн үүссэн. Тийм учраас хүний хөл хүрээгүй, онгон дагшин байгаль хүмүүсийн нөлөөнд автах үйл явц ихэссэн. Зах зээл, чөлөөт нийгэмтэй давхцаад уул, уурхай гэдэг хүчтэй хөдөлгөөн өрнөөд эхэлсэн. Дэлхийн ямар ч улс оронд байдаггүй үйл явц. Манайд бол есөн шид нь бүрдэнэ гэдэг шиг байгаль нь ч хуурайшаад эхэлсэн, хүмүүс нь ч хөдлөөд эхэлсэн, дэлхий нийтийн анхаарлыг татсан уул уурхайн нүсэр ажлууд хийгдэж эхэлсэн. Нэгэн зэрэг маш хурдтай, эрчимтэй өрнөсөн эдгээр хөдөлгөөн Монголын байгальд сөргөөр нөлөөлж эхэллээ. Таван жилийн өмнө яваад очиход онгон дагшнаараа байсан газрууд дахиад очиход маш  их өөрчлөгдсөн нь ажиглагддаг. Бараг л бүгд хүний нөлөөнд автсан. Үүнийг нь дагаад ан амьтан, жигүүртэн шувууд нь ч цөөрч эхэлсэн. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, жилээс жилд хур тунадасны хэмжээ багасч буй явдал юм. Өөрөөр хэлбэл Хангайн нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн нуруу, Ханхөхийн нуруу гээд төдийлөн хүн очдоггүй байсан томоохон газруудад олон зам харгуй шинээр бий болж хүмүүс очих боломжтой болсон. Өмнө нь цас, ой хөвч, намаг, шалбаагаар явж чаддаггүй байсан бол одоо хүмүүс явж чадах хэмжээнд хүртэл хуурайшсан. Хүмүүс ч сүүлийн үед явж чаддаг унаатай болчихож. Ийм л нөхцлүүд, давхар давхар хүчин зүйлүүд нөлөөлөөд байгаа юм.

Дэлхийг аялаад баршгүй


Дэлхийд хүн амьд яваа насандаа заавал үзэх ёстой 5000 газар байдаг гэж сонссон. Нэг газарт нь очиж үзнэ гэхэд долоо хоног зарцуулна. Энэ бүх газруудыг үзэхэд хүний нас хүрэхгүй байх. Хоёрдугаарт харахад гайхамшигтай биш газрууд зөндөө олон. Тэр газрууд өрөө тасалгаан дотор ч, дэлгүүр дотор ч, музей дотор ч бий. Ингээд үзэхээр хүн амьдралдаа энэ бөөрөнхий дэлхийг үзээд баршгүй. Тэр дундаа мэргэжлийн аялагчийн хувьд нэг очсон газартаа ахин дахин очиход сонин байдаг. Очих бүрт өөр өөр өнцгөөс харагддаг. Шинэ шинэ зүйлийг нэмж олж хардаг. Ер нь бол дэлхийг аялж барсан нэг ч хүн байхгүй. Тийм боломж ч байхгүй. Монголд л гэхэд миний аялаагүй, үзээгүй газрууд зөндөө байна. Төлөвлөгөө гаргаад ч тэр болгон биелэлээ олж чадахгүй юм. Зардал, сүйтгэл, цаг хугацаа, бэлтгэл, цаг агаар гэх мэтчилэн олон саад учирч байна.

Залуу хүмүүс байгаль дэлхийгээ өөрийн гэр орон гэж үзэх ёстой


Залуу хүн зөвхөн байгаль дэлхийг ч биш, бүх юмыг аврахад сайн сайхны төлөөх сэтгэл хэрэгтэй. Нэн тэргүүнд хүнлэг, сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой байх хэрэгтэй. Тэгж байж л дэлхий ертөнцтэйгээ зөв харилцах харилцааг үүсгэнэ. Зөв сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, эрдэм боловсролтой хүн зөв хандлагыг бий болгож тэр нь байгаль дэлхий рүүгээ чиглэж байвал олон арга олдоно. Залуу хүмүүс байгаль дэлхийгээ өөрийн гэр орон гэж үзэх ёстой. Нөгөө талаас дэлхийн улс орнууд, үндэстнүүдийн соёл, түүх бүх талаараа хоорондоо уялдаатай.Тиймээс хүний соёл ч миний соёл, хүний нутаг ч миний нутаг гэсэн хандлагыг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Юм бүхэнд өөриймсөг хандаж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хамгийн чухал нь аливаа юмны бодит шинж чанарыг зөв таньдаг байх хэрэгтэй. Тийм чадвар байхгүй бол та аугаа ихийг ч таньж чадахгүй, жижгийг ч таньж чадахгүй. Зөв, сайныг ч таньж чадахгүй, хорлолт мууг ч таньж чадахгүй. Энэ бүхэн залуу хүний сэтгэлийн явдал юм. Гэхдээ бүх хүн төгс төгөлдөр биш. Бүх хүн сайн хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ залуу хүмүүс миний энэ ярьж байгааг уншиж байгаа бол та сайныг хийж чадахгүй бол ядаж мөрөөрөө, чадвал гэрэлтүүлдэг нь байх хэрэгтэй гэж л хэлье дээ.

Бидний сонгосон нийгэм оюун санаа, мэдрэмжийн биш материаллаг байдал, ахуйн хэрэглээний нийгэм

Яруу найргийг зав гаргаад бичдэг зүйл бол биш л дээ. Миний бодлоор яруу найраг гэдэг бол сэтгэл хөдлөл ихтэй, ертөнцийг гоёор хардаг хэсэг  хүмүүсийн л хувийн хэрэг явдал. Энэ бол нийтийн хэрэглээ биш. Хэвлэгдэж байгаа номнууд л гэхэд хүмүүсийн зугаа цэнгэл, танин мэдэхүй, баримт, мэдлэгийн шинжтэй болоод хувирчихсан. Зугаа цэнгэлийн хэлбэр нь юу вэ гэхээр нөгөө соён гэгээрүүлэх, гүн гүнзгий хэлбэр нь биш, жирийн, өдөр тутмын хэрэглээний түвшинд хүрчихсэн учраас дэлхий дахинд яруу найрагт оногдох хэрэглээний орон зай багассан. Хэдийгээр яруу найрагчид, зохиолчид бусдын сэтгэл санаа, оюун мэдрэмжийг гэрэлтүүлж өгдөг ч үнэн хэрэгтэй зохиол, бүтээл нь хоол, хувцас, цалин хөлс нь болж чаддаггүй. Тийм ч учраас материаллаг байдлыг хэт шүтсэн өнөөгийн нийгэмд жинхэнэ яруу найраг өөрөө хомсдолд орж байна. Яруу найраг бичдэг, утга уянгыг чинад хичээж буй хүмүүс ховор сайхан хүмүүс боловч үнэн хэрэгтээ тэд маань ахуйг шүтсэн энэ нийгэмд хамгаас ядуу хэсэг нь болж харагдаад байгаа юм. Яруу найрагчид л тийм хувь зохиолтой ядуу хүмүүс гэж ярьцгаадаг. Манай яруу найраг, утга зохиолын хувьд нийгмийн хэрэглээний цаг үе нь өнгөрчихсөн. Франц, Италийн сэргэн мандлын үе, 19, 20 дугаар зууны үеийн Зөвлөлт-Оросын утга зохиол, Монголын 90-ээд он хүртэлх үе гэх мэтчилэн дэлхий дахины түүхэнд хамгийн тод гэрэлтдэг үе нь дуусч байна. Тийм учраас яруу найраг гэдэг зүйл өөрөө зөвхөн хувь сонирхогч, хувийн таашаалаа л хүртдэг жижигхэн талбар болон үлдэж байна. Лам нар уншлагаа уншиж, гүрэм доромоороо таашаал авдаг шиг одоогийн манай яруу найрагчид яг л тийм байгаа.
Сэргэх мөчлөг ирэх эсэхийг хэлж мэдэхүй. Сэргэх боломжгүй болсон ч байж магадгүй. Бидний сонгосон нийгэм өөрөө оюун санаа, мэдрэмжийн биш, материаллаг байдал, ахуйн хэрэглээний нийгэм. Энэ замд бид эргэлт, буцалтгүйгээр орчихлоо. Орчин цагт шинээр төрж байгаа хүүхдүүд юугаар эхэлж амладаг вэ. Зугаа цэнгэлийн, гялалзсан зүйлсээр, эд материалаар, өндөр үнэтэй брендээр эхэлж амалж байна. Ийм нөхцөлд яруу найрагчид төрж, жинхэнэ яруу найраг багтах орон зай байхгүй. Дэлхийн сүүлчийн яруу найрагчид өнөөдөр амьдарч байж ч магадгүй. Ер нь хааяа нэг хуучны юмс моданд орж байдаг шиг гялсхийсэн, түр зуурхан моданд орох үеүүд байна байх аа.




0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ZOCNIN (68.145.61.75)
    YAX ATGAGYI badamsambuu TV D SHINE ONGO AYSTAI SONIRHOLTOI NEWTRYYLEG ORUULJ IRSEN TSAASHID ULAM SONIRHOLTOI NEWTRYYLEG BELTGEEREI
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • Гаанжаа (66.181.177.191)
    Бадамсамбуу сэтгүүлчид ӨВЧИНД НЬ ТУСТАЙ нэг тун гашуувтар эм өгье.Таны нэвтрүүлгүүдээс мэдлэг болох мэдээлэл үгүйлэгдэж бас таны өвгөрөх тусам биеэ тоож,мэдэмхийрхэх чинь ихсээд байгаамуу гэмээр өнгө олонтой цухалздаг. Бас таныг их бөөрөнхий бас хүүхэн ааштай хүн гэж дуулдхым.
    2017 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.124.129)
    Сайхан бичжээ.Танд амжилт хүсье? Таны сүүлд гарсан Гурван улхун хаан вэ? номыг уншлаа маш гое ном байна та бүхэн уншиж үзээрэй.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    Ухаан зүрх сэтгэл хоёрын тэнцвэрийг хадгалахыг хүсэгч хүмүүн байхад яруу найраг сэтгэхүйн хоол хэвээр байсаар байна.Үнэхээр үнэн дүгнэлт хийжээ.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (103.29.144.42)
    Монгол орны минь унаган байгаль үнэхээр давтагдашгүй гайхамшиг. Байгаль өөрөө хамгийн төгс төгөлдөр гэдгийг ойлгоход таны нэвтрүүлэг олон хүнд хөтөч болсон шүү
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • nz ni (122.254.127.67)
    Saihaan saihan iim saihan uzeltei iim mundag hund hen yu gej helj chadah yum we.Az jargal saihan buhnii deediig eruue.Bi ayguu hairtai shuu dee tand.Zus bugeg anduudaas ehleed l hairlaal bgaan goe shuu
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Äààäàé (202.21.113.138)
    Àìæèëò õ¿ñüå. Ìîíãîëä ãàíöõàí òàíä ë àòààðõàõ þì óðüä íàñàíäàà èõ áóÿí ¿éëäæýý äýý ººðºº. Ìàãàäã¿é 50 æèëèéí äàðàà ÿðóó íàéðàã÷èä ãýæ áàéõã¿é áîëîõ áàéõ òýð öàãò õ¿í òºðëºõòíèé ñýòãýë á¿ðýí òºìºðæèæ ã¿éöýõ áèçäýý.
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.72.245.170)
    shn setguulch amjilt
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • B.Batbayar (202.179.2.54)
    Minii xubid uulzaj yriltsax sonirxol tuiliin ix baina. Utas: 99741965
    2013 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.12.13)
    МУХДАГ СЭТГҮҮЛЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
    2013 оны 06 сарын 16 | Хариулах
  • gaaya (91.176.211.234)
    ene esreg setgegdel bicheed bgaa humuusiig agaargui, usgui, gazar soroogui,urgamal, amitangui tsementen garig bariad olon dawhar baishin,mashin jeeptei,alt mungu unet edleltei elektron baraatai n tusad n gargachih yumsan tegwel 1 ch honoj chadahgui dee. kkkkkkkkk
    2013 оны 03 сарын 23 | Хариулах
  • hhaha (122.201.18.217)
    Nuguu horiotoi ug turshij uzew ***** ***** goal ***** arkhi ***** ***** *****
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
    • kkkk
      neg l tsemtsger ih ih uzsen duulsan gegeersen hun hund heregtei yum hiimuu myy UBS iin mal chamaig aashnaa
      2013 оны 03 сарын 16
  • ***** ***** ***** gahai (122.201.18.171)
    Nohoi ***** mal
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • lool (122.201.18.8)
    Pyatka *****
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • like (122.201.18.211)
    *****
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • kkk (122.201.18.4)
    Muu bish
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • Jugdment Day (65.28.43.7)
    Delhii suirel ruugee ulam l oirtsoor baina...
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • Z (85.176.8.43)
    Zuv zaluu
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • (210.89.232.110)
    biend aylal juulchlaliin talaar bodoh yum ih bii, daanch salbarin yam ni ajilaa hiideggvi
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • (133.5.11.10)
    saihan niitlele bainaa, manai mundag zaluusiin neg shvv dee daanch zalhuu baihaa
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 22 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 46 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 0 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 7 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 14 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 29 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 31 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 10 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 13 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 28 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 37 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 48 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 17 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 29 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 37 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 48 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК