Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүгдээрээ буруутай

2013-4-15
0
ЖИРГЭХ
  Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг.

-Раах эзэрхийлэх мөчид-

    Улаанбаатарын хавар шиг тааламжгүй цаг ховорхон биз ээ. Олиггүй өнгө төрх, хайлсан цасан дороос ил гарч ирсэн хог новш, өөр ямар ч нийслэлд байдаггүй гутамшигт шороон шуурга, муу муухай бүхэн нийлсээр хэн ч гэсэн сэтгэлээр унаж, урам хугарч, зориг мохоход хүрдэг. Цагаан cap дуусч, цаг наашлангуут өлсгөлөн, суулт, бужигнаан ар араасаа цуварч, сая гарсан шинэ жилийнхээ гарааг хэрүүл хараалаар эхэлнэ. Бүтэн өвөлжин газар дор, ичээнд хэвтэж байгаад цас ханзрахаар ноохойноосоо гарч ирсэн мэт хачин жигтэй хүмүүс санаандаа орсон бүхнийг нэхэж, шаардаж хашгирна. Энэ хаврын үймээнүүд хэзээд үнэмшилгүй, хуурамч санагддаг билээ.

    Яагаад заавал хавар жагсдаг юм бэ гэвэл витамин дутагдсанаас болоод байгаа юм биш. Зүгээр л хавар цаг агаар муу, найр наадам, баяр цэнгэл, хомс болохоор тэр биш үү. Монголчуудын хувьд зуны улирал бол зогсонги байдалд орсон “үхмэл сезон” байдаг. Намар бол үндсэндээ ажил албандаа жигдэрч, өвөл нь нэг их даарчихгүй явахыг л эрхэмлэдэг байх. Зун бүхэлдээ найр наадам байдаг бол өвөл цаг “Ёлк”, “Цагаан cap” хоёрын хооронд л өнгөрөх мэт байдаг. Харин өнөөдөр “юу ч сурахгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй” гэсэн зарчимтай үй олон оюутнууд гэнэтхэн амилж, автобусны мөнгө нэхэж дуулиан дэгдээлээ. Сургуулийнхаа төлбөрийг төлөх чадвартай байгаа тэдэнд автобусны мөнгө ямар хэрэгтэй юм? Амжилттай суралцаж, боловсрол эзэмшихэд нь автобусны билет л чухал боллоо гэж үү. Ихэнх оюутнууд маань сонин ч гарчигладаггүй харанхуй улс тул хэмнэсэн тэр мөнгөөрөө л зорчоод явж байж болмоор юм. Ямагт өөрийн гэсэн бодлогогүй, үйл ажиллагаагүй, үймүүлэх төдийгөөр явж ирсэн оюутны байгууллагууд ийнхүү хүүхдийн билетээр зорчих тэмцэл өрнүүлснээрээ хүүхдүүд гэдгээ бэлхнээ нотлов. Ирээдүйн тухай ямар ч бодлогогүйгээр, эцэг эхдээ эрхлэх хэлбэрээ төлбөртэй сургалтаар сонгосон өнөөгийн энэ багачууд нийтийн тээврийг хүндрүүлж, ажилтай хүмүүстээ саад болохоос өөр ач холбогдол багатайхан учир үнэндээ тэмцэл нь үр дүнд хүрсэнд хэн бүхэн дурамжхан байгаа.

    Өөр нэг абстракт тэмцэл бол эрүүлийг хамгаалахын ажил хаялт юм. Урьдыг бодвол Эрүүл мэндийн даатгалын хэлбэрээр тус салбарыг бэхжүүлэх бодитой алхмууд хийгдэж эхэлсэн. Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж улам бүр цөөрч байна. Хүмүүс ч үнэгүй тусламж нэрийн дор үнэ цэнэгүй тусламж авчих вий гэсэндээ төлбөртэйг илүүд үзэх болсон. Ийм өргөн боломж, хэтийн төлөв байсаар атал өнөө маргаашгүй хүссэн бүхнээ авахыг тэд шаардлаа. Зайлшгүй тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг шаардсан бол зүйн хэрэг, түүнийг зайлшгүй өгнө. Гэтэл эдгээрийн талаар эмч нар шаардлагынхаа PS-тээ л дурдаж байгааг үзэхүл тийм ч аймшигтай юм нүүрлээгүй нь илт. Манай “гиппократ”-чууд цалингаа 2-4 дахин нэмэгдүүлэх, таван өдөр ажиллах, баашлагч багш нарын эрх ямбыг олж авахыг гол, тэргүүн зорилтоо болгожээ. Ариун тангарагаасаа урван, олон хүний амь насыг барьцаалсан эмч нарынхаас илүү муу ультиматум гэж хаа байх билээ. Засгийн газар бууж өгвөл хаврын тариалалтын мөнгийг л тэдэнд тавьж өгч таарах нь бололтой.

    Цалинг дөрөв дахин нэмснээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалчихлаа гэж үзвэл түмэн эндүүрэл. Монголчуудын эрүүл мэндийн хамгаалалт социализмын үед ч сайн байгаагүй. Зөвлөлтийн дэмжлэг зогссоноос хойш бүр “озон давхарга цооров” гэгчээр юм болсон. Өнөөдөр монгол хүн эрүүл мэндийн үзүүлэлтээр дэлхийд хамгийн сул доройд тоологдож байна. Цэргийн албанд тэнцэх хүн ч олдохоо байсан бололтой. Гэтэл ЗХУ задарлаа гээд 1000 хүнд оногдох тоогоор дэлхийд дээгүүр явсан олон эмч нар маань алга болчихмооргүй шүү дээ. Уг нь тэдний маань мэргэжлийн ур чадвар 1990 оноос хойш улам л өссөн байх ёстой сон.

    Бодит байдал дээр бол эмнэлгийн байгууллагуудын ажлын уналтыг газар тариалангийнхтай зүйрлэж болно. Нүсэр том АУИС улам олон шаардлагагүй мэргэжилтнүүдийг үйлдвэрлэн гаргаж, нийгмийн асуудлыг хүндрүүлсээр байна. Ихэнх эмнэлгийн байгууллагуудад очиход оношлогоо, эмчилгээ бүх юманд “өөртөө үйлчлэх зарчим” ноёрхох болсонд хаа хаанаа ямар ч дүгнэлт хийгдэхгүй байна. Алхам тутамдаа шинэ аппарат, техник байхгүй гэж аян шалтаг тоочдог эмч нар маань онцгой нөхцөл байлдал (дайн, гамшиг г.м) тохиосон бол яах хэрэг вэ? Ажлаа хаяад зугтах уу? Санаж сэдвэл бүх юм болдог бүтдэг гэдгийг ажил хаягсдаас өдөр шөнө өдөр шөнө шиг ялгаатай хувийн эмнэлгийнхэн нотолж өгч чадах биз ээ. Гавьтай хийсэн бүтээсэн зүйлгүй урлаг, соёлынхонд ч энэ үгс хамаатай. Ажил хаяад байхад нь хэн ч тэднийг үгүйлээгүй нь юунаас ч илүү хариулт мөн.

    Ядуучуудын эрхийг хамгаалах, Монголоо мандуулах “Цогт” нэгдэл гэдгийн тэмцэл бүр ч жигтэй. Тэдний акци нь мөн л Ядуучуудын холбооноос гарч ирсэн Галина г.м.-ээс ч хавьгүй ядуухан агуулгатай аж. Ядуучуудын лидер О.Цэндсүрэн засгийн газрыг огцруулах 200 мянга, УИХ-ыг тараах 100 мянга, Ерөнхийлөгчийг огцруулах 50 мянган гарын үсэг цуглуулсан гэхчилэн ярьсан нь хэн бүхний нүдийг орой дээр гаргамаар. Үнэндээ энэ “тэмцэгчид” өөрсдийгөө “оюутан”, “эмч”, “ядуу” гэж нэрлэж байгаагаасаа ичдэггүй нь сонин. Нөгөөтэйгүүр, шинэ Засгийн газар, УИХ-д дайсагнасан харгис хүч ард нь байгаа нь ч урд нь байснаас өөрцгүй илэрхий юм. Манай Засгийн газар, УИХ муу юу гэвэл маргаангүй муу. Үүнд эргэлзэх хүн нэг ч байхгүй. Учир нь бид өөрсдөө муу сонголт хийж байна гэдгээ мэдэж байж, сонгосон. Өөр сонголт байгаагүй.

    Санaандгүй сайныг сонгочихсон бол бид бүр аль эрт унагачих байсан. Ардчилал гэдэг бол өөрсдөөсөө дээрдэхгүй хүмүүсийг сонгохын баталгаа ч гэдэг. Үүссэн нөхцөл байдалд засгийн газар буруутай төдийгүй сонгогчид өөрсдөө буруутай, бүгдээрээ буруутай. Зүй нь “Бид бүгдээрээ буруутай!” гэсэн гэмшлийн жагсаал хөдөлгөөн өрнөсөн бол эрүүл ухаанд нийцэх байсан юм.

    Өндөгнөөсөө дөнгөж цухуйсан, нүдээ нээгээгүй ангаахай шиг зогсоо зайгүй нэхэж шаардах тэр олон хүн юуг, ямар учраас авах гээд байгаа нь ойлгомжгүй. Ард түмэн бид өөрсдөө ямар баялгийг бүтээж хуримтлуулснаа цэгнэж үзэх ёстой. Түүнээс биш, шинэ сонголт хийнгүүт л Засгийн газар бидний нэг хэсэг байхаа больчихдог юм шиг, эсвэл тэд л баялаг бүтээж, хуримтлуулах ёстой юм шиг боддог нь нөгөө л ужиг, сохор бэлэнчлэх үзэл. Өөрсдөө бүтээж, өөрсдөөсөө нэхэх учиртай билээ. Монголын нийгмийн байдал өнөөдөр Улаанбаатарын хавартайгаа адилхан байна. Үнэндээ монголчуудын оюун санаа түүнээс ч илүү олиггүй өнгө төрхтэй, элдэв буртагтай, шороон шуургатай, харанхуй болжээ. Монголчуудад эх орноо гэсэн бодол, үндэсний бахархал, үзэл санаа гэж алга болсноос л тэр.

    Удалгүй тэнгэр харанхуйлж, нар хиртэнэ. Бүгд үүнд баясан хөөрч, бүр “Нар хиртэлтийн зохион байгуулалт, бэлтгэл ажил” гэж ярих боллоо. “Нар хиртэлтийн ажиглагчдын зах зээл гэж байдаг. Энэ хоббитнууд хэдэн арван мянга. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдэж байна” гэж нэгэн том хүн мэдэгджээ. “Нар хиртэлт болж байгаа нь Монголыг тэнгэр ивээсэн хэрэг” гэж хэвлэл дээр бичсэн байна.

    Юутай эндүүрэл билээ. Нар хиртэнэ гэдэг тийм ховор сүрхий юм огт биш. Зуунд 216 нар хиртэснээс, 74 удаа бүтэн хиртжээ. Энэ зуунд ихэнх улсад бүтэн хиртэлт хэд хэдэн удаа, ЗХУ-Орост бүр 10 удаа тохиолдсон байна.
Тийм болохоор хэдэн түмэн жуулчин аялагч ирнэ гэж огт худал. Тэдний оруулах мөнгөтэй зэрэгцүүлэхэд эрчим хүчнээс өгсүүлээд өчнөөн төчнөөн алдагдал зардал маань уулын чинээ болох юм. Харин нар хиртэлт бол Бурханы гэсгээл аж. Яагаад Монголын Тэнгэр харанхуйлав. Үүнийг бодох хэрэгтэй. Монголчууд нүглээ тэнгэртээ тольдож болохоор болжээ. Ингэж мөнх хөх тэнгэртээ хар буртаг халдаав. Доройтон доройтсоор бүх юм харанхуйлах нь энэ. Дараа нь ахин Монголын тэнгэрт нар мандаж эхэлнэ. Еврейчүүд хоосон цөл дээр Израиль улсаа үүсгэн мандуулсан шиг монголчууд цоо шинэ түүхээ эхлэх болтугай. Харанхуйд хязгаар байх ёстой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ajaa taij (84.48.225.242)
    Ashgui ard tumniixee tuluu jinxeneesee duugardag xun baidag l uym baina.Xongiliin uzuurt gerel xaragdaj l baina. Ene olon ARD TUMENCHIDiig odoo yanaa.Ouyn uxaanii xoosorolol undesteniig muxuudug uym bishuu.Ene talaaar xed xed bicheereei. Ganchimegee Baabar bas arddaa jinxene sanaa zovogch uur xen xench bilee.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    Good
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (103.10.21.34)
    гэр хорооллынхон бас хэцүү л дээ.бохироо хаях гэхээр хашааны өчүүхэн газар нь бүгд жорлон болж дүүрэх гээдл, харин хог хаях төмөр цэг олноор байгуулах хэрэгтэй хэнч гуу жалга гудамжаа хогоор дүүрэгхийг хүсэхгүй. 200м-ийн зайтай төмөр сараалжин хогийн цэг байгуулчихвал гэр хорооллын хог хөглөрөх нь эрс багасна шүү. хогийн машинуудч 1 сард нэг удаа ирээд байсан болно.
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • ***** (49.0.175.238)
    Mash sain heljee, neeren bid ih ineedtei, orovdmoor uls yumaa.
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • Guest (169.252.4.21)
    Bas l zuv dugnejee! Gehdee heterhii neg taliiig barimtalsan bna! Aliin bolgon tal tal tiish dalidjihav dee tee!
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • Амгаа (103.11.193.186)
    ҮНЭН ҮГ ШАР ТОС!
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 1 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 8 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 15 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 11 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 14 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 29 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 49 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 18 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 38 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 49 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК