
Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэлбэр улам нарийсч, үндэстэн дамнасан зохион байгуулалтын шинжтэй болж байна. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг нь улам өргөн хүрээтэй болж байна. Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх талаарх хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчлан тодорхой болгох, нэр томьёог жигдлэх, олон улсын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Эрүүгийн багц хуулийг боловсруулж байгаатай холбогдуулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор хэлэлцэж байгаа юм.