Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар: “Чингис хаан, хөдөө арал” гэж хоосон ярих бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байна

2013-9-03
0
ЖИРГЭХ
    УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
    УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

ганбаатар-Та, Хэрлэнгийн хөдөө арлын талаар ямар ойлголт мэдээлэлтэй байна. Ер нь тэр нутгаар явж, үзэж танилцаж байв уу?

-Хэрлэнгийн хөдөө арлын талаар би маш их мэдээлэлтэй байдаг. Ер нь монгол хүн бүр мэдэж, дээдлэн хүндэтгэж байх учиртай ариун дагшин сайхан газрын нэг. Би 2003 оноос хойш хүүхэд залуучуудад эх орныхоо байгалийн сайхан, түүхийн дурсгалт газрууд, өвөг дээдсийнхээ агуу их соёлтой танилцуулах зорилгоор “Хөх цэрэг” аяллыг санаачлан зохион байгуулж байгаа.

Энэ ажлынхаа хүрээнд тус бүр зуу гаруй хүүхэдтэй аяллын баг зохион байгуулан Хэрлэнгийн хөдөө аралд хоёр ч удаа очиж байсан. Нэгэнд нь бүр цаашаа Хар зүрхний Хөх нуур, Шилийн Богдоор аялсан.

Эх орныхоо ялангуяа Хэрлэнгийн хөдөө арлын гайхамшгийг бид өөрсдөө үзэж бахархах, таашаал авах бус түүнийг хүүхэд залуучууддаа ойлгуулж ухааруулах нь чухал. Чингис хаан, Хэрлэнгийн хөдөө арал, “Монголын нууц товчоо” гэж зүгээр нэг хий хоосон ярьж, цээжээ дэлддэг бус бүтээлч, үлдэцтэй ажил хиймээр байна.

Энэ гайхамшгуудын нэрийг ашиглаж тав арван төгрөг олох гэхээсээ илүү Хөдөө арлын Монголын түүхэнд эзлэх байр суурь, байгалийн үзэсгэлэн, ховор нандин дурсгал, тэнд орших“Тосон нуур”-ын эмчлэн илааршуулдаг ач буяны утга учир, ач холбогдлыг хүн бүр гүнээ ухаарах, хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар онцгой анхаарах учиртай.

-“Аварга тосон”, “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил” зэрэг монголчууд бидэнд, байгалиас заяасан томоохон тэгэхдээ хуруу дарам цөөхөн рашаан сувиллыг хувьчилж төр, засаг гараасаа алдсан нь хэр зөв алхам болсон юм бол...?

-“Аварга тосон”, “Хужирт”, “Шаргалжуут”, “Оргил”, “Отгонтэнгэр”-ийн гээд олон рашааныг монголчууд олон зууны турш хайрлан хамгаалж ач буяныг нь хүртсээр ирсэн. Энэ бол байгалиас бидэнд заяасан өглөг.

Тэдгээрийг түшиглүүлэн байгуулсан хэдэн том амралт сувиллын газрууд нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн өмч, энэ байгууллагын мянга мянган гишүүдийн татварын орлого, хүч хөдөлмөрөөр боссон бүтээн байгуулалтууд байлаа.

Олон түмний тэрхүү бүтээл баялгийг төр, засгийн буруу менежментийн харгайгаар зөвхөн мөнгө бодсон цөөн хүнд өгснөөр эдүгээ бузартан бохирдож, устаж үгүй болохын ирмэг дээр очсонд би маш их харамсаж явдаг.

Хувьчлал дэндүү хариуцлагагүй байдлаар явж, тэр баялаг аймшигтай хүйтэн гараар орсон. Түүний нэг нь “Аварга тосон” рашаан сувилал. Энэ талаар надад олон хүн харамсан ярьдаг. Би тэдэнтэй санаа нийлдэг, дэмждэг.

-Рашаан ус гэдэг бол зүгээр нэг тоосгоны завод, алтны орд, архины үйлдвэр биш. Хүн амын эрүүл мэндэд нэн ач тустай баялаг. Хайр гамгүй хайнга хандсанаас болоод ширгэж, устаж үгүй болох юм бол дахин бий болно гэж байхгүй. Тийм учраас төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй юм шиг санагддаг. Таны бодол?

-Юуны өмнө нэг талаас төр, засгаас тэдгээр рашаан сувиллыг хувьчилж авсан эздэд байгалийн тэрхүү баялгийг хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгөх ёстой.

Нөгөө талаар тэр баялгийг хамгаалдаг, өөрсдөө ч хайрлаад орж ашиглаж чаддаггүй нутгийн ард иргэд, эрдэмтэн судлаачид, мөн аймаг, сумын нутгийн зөвлөл, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын төлөөлөл, ашиглаж байгаа эзэд бизнес эрхлэгчид гэхчилэн олон талын оролцоотой хамтын удирдлагын зөвлөл байгуулж ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх нь зүйтэй.

Түүнээс биш рашаан ус гэдэг баялаг бол эрх баригчид, улс төрчид найз нөхөд бие биедээ найр тавьж өгдөг, бизнес эрхлэгчид гар дамжуулан наймаалцдаг, мөнгө хийдэг хэрэгсэл биш. Бид энэ баялгийг үр хүүхэд, бүр хойч үедээ унаган төрхөөр нь үлдээх үүрэгтэй хүмүүс.
-Рашаан сувиллуудад олгодог магадлан итгэмжлэл гэж нэг юм байдаг бололтой. Та тэр магадлан итгэмжлэл гэдгийн талаар ямар ойлголттой явдаг, ер нь түүний зорилго, ач холбогдол нь юу юм бол...?

-Тэр магадлан итгэмжлэл гэдэг тун ойлгомжгүй зүйлийн нэг. Чухам ямар ач холбогдолтой болох нь ч тодорхойгүй юм билээ. Үүнийг өөрчилж олон түмэнд ил тод болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх, холбогдох байгууллагууд магадлан итгэмжлэл өгсөн бол хойноос нь хөөцөлддөг,

мөрөөр нь дорвитой ажил хийж, тэр магадлан итгэмжлэлдээ эзэн болж чадахгүй бол цуцалдаг, хүчингүй болгодог. Чухамдаа зүгээр нэг цаас биш, үүрэг хариуцлагын баримт бичиг болгох ёстой гэж бодож байна.
-“Үхэх хүн ханьсаг” гэдэг дээ, нэг зүйлийг танаас сонирхож асууя. “Аварга тосон”-гийн рашааны жаахан нуур ширгэж устах аюулд тулаад байгаа талаар хөндсөн асуудал, дэвшүүлсэн санааг минь ингэхэд та, хэрхэн хүлээж авч, ямар сэтгэгдэл төрөв?

-Рашаан сувиллуудын ялангуяа “Аварга тосон”-гийн талаар таны тавьж байгаа асуудал, дэвшүүлсэн санаа бол цаг үеэ олсон монголчууд бүгдээрээ санаа зовж, анхаарвал зохих чухал асуудлын нэг яах аргагүй мөн. Би бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Хамтран тэмцэгч, дэмжигчдийн чинь нэг нь би байх болно.

Харамсалтай нь өнөөдөр үүнийг ганц хоёрхон хүн ярьж бичээд явж байгаа нь чамлалтай байна. Зүй нь үүнийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, нутгийн иргэд, тэр рашаанд орж буяныг нь хүртэж эрүүл саруул болж яваа хүмүүс, манай яам агентлагууд зэрэг төр засгийн ажил хариуцсан бүх хүн санаа зовох, анхаарал тавих ёстой. Гэвч тэгж чадахгүй байгаад сэтгэл зовниж байна.

-Хэрлэнгийн хөдөө арлын цогцолбор нутаг, ялангуяа “Аварга тосон” рашааны хамгаалалтыг сайжруулах, ашиглалтыг боловсронгуй болгох талаар та ямар бодолтой байна вэ?


-Хэрлэнгийн хөдөө арлын цогцолбор нутаг, ялангуяа “Аварга тосон” рашааны хамгаалалтыг сайжруулах, ашиглалтыг боловсронгуй болгохын тулд хамгийн гол нь нутгийн ард иргэд, орон нутгийн төр, захиргааны байгууллага, дээр нь манай Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрүүл мэндийн яам, Соёл спорт, аялал жуулчлалын яамд онцгой анхаарч |тал талаас нь ярилцаж "бодлогоо нэгтгэж оновчтой шийдэлд хүрч, дорвитой арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой гэж бодож байна.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд ерөөсөө Хэнтий нутгийн ялангуяа Дэлгэрхаан сумын иргэд байгаа учраас тэнд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга гэх мэт хүмүүс байгаа болохоос биш, төр засгийн эдгээр байгууллагууд орон нутгийн ард иргэдийг төрүүлээгүй шүү дээ.

Тэгэхээр Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга зэрэг нөхөд нутгаа хамгаалж, ард иргэддээ үйлчлэх ёстой. Түүнээс биш тэр нутгийн баялгийг аймаг, сумын удирдлагууд мөнгө олох хэрэгсэл болгож хэн дуртай хүнд ямар ч хяналтгүйгээр найр тавин өгдөг, хүйтэн сэтгэлтэй хүмүүсээр нутаг орноо, байгалийнхаа баялгийг сүйтгүүлээд байж таарахгүй гэдгийг хатуу хэлмээр байна.

-Төр, засгаас Хэрлэнгийн хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг бүхэлд нь төрийн хамгаалалтад авах, улмаар дархан цаазтай газар болгож, “Аварга тосон”-гийн рашаан сувилал, Аваргын усан рашаан, Ауруг хотын туур бусад түүх, соёлын дурсгалт газрыг хамруулан рашаан сувилал, аялал жуулчлалын “Хэрлэнгийн хөдөө арал” цогцолборыг байгуулж болох уу. Таны бодол...?

-Хэрлэнгийн хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг бүхэлд нь төрийн хамгаалалт авах санаа бол миний мөрөөдөл. Хэзээ нэгэн цагт таны тавьж байгаа асуудал, та бидний хүсэл мөрөөдөл биелнэ гэдэгт итгэж байна. Үүнийг би бүр олон жилийн өмнө хүүхэд залуучуудыг дагуулаад “Хөх цэрэг” аяллаа зохион байгуулж явахдаа л бодож мөрөөдөж явлаа. Энэ бол эцсийн эцэст хамгийн зөв оновчтой алхам байж магадгүй. Энэ санал бодлыг би дэмжиж байна.

Харин санаачлаад, гардан зохион байгуулаад явна гэвэл миний хувьд эрхэлж байгаа ажлын болоод мэргэжил арга зүйн талаасаа учир дутагдалтай санагдана. Харин санаачилга гараад, асуудал дэвшээд ирвэл өөрөөсөө шалтгаалах боломжтой бүхнийг хийхэд бэлэн. Одооны хэллэгээр нөгөө лобби гэдгийг чинь ёстой хийгээд өгнө дөө. Тэгэхдээ энд мэдээж сайтар судлах, олон талаас нь харж боловсруулах, уялдуулан зохицуулах цөөнгүй асуудал бий.

Гэхдээ бодож, хийж болохгүй ажил биш. Хамгийн гол нь холбогдох яам газрууд хялбар дөхөм, оновчтой хувилбарыг сонгож боловсруулан Засгийн газар, Улсын Их Хуралд оруулж, асуудлаа тавих хэрэгтэй. Энд орон нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллага болон Нутгийн зөвлөл зэрэг олон нийт, иргэний байгууллагуудын санал санаачилга чухал ач холбогдолтойг онцлон хэлмээр байна.

Энэ нь зөвхөн хэнтийчүүд, Дэлгэрхаан сумынхны асуудал биш нийт монголчууд, Монгол Улсын түүх, соёл, байгалийн баялгийг хамгаалах, хүүхэд залуучууддаа ойлгуулах, дотоод гадаадын иргэдэд сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн маш чухал, бас буянтай ажил үйл гэдгийг онцлон хэлмээр байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dulam (202.179.20.216)
    ene rashaand hair gamgui handaj baindaa mongolchuud Zarim neg hi uneheer setgelgui humuus Delger haan sumyn darga nar ni tus tusdaa arhiny delguurtei amraltyn gazartai mongo l oloh ajil hiideg yun oron nutgaa hogjuuleh baigalaa hamgaalah tiim oilgolt baihgui baih Bi 2 jil yavj amarsan
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 1 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 8 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 15 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 11 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 14 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 29 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 49 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 18 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 38 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 49 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК