Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санхүүгийн эрх чөлөөг иргэн аж ахуйн нэгжид олгохын төлөө Засгийн газар анхаарч ажиллах болно.

2011-12-07
0
ЖИРГЭХ
    2011оны 6дугаар сарын 30-ны байдлаар манай улсад 89 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.


    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буй нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурладгийн томоохон илрэл юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага Та бүхэн чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг зарим тоо баримтаар нотлон дурдаж болно. Тухайлбал:

    2011оны 6дугаар сарын 30-ны байдлаар манай улсад 89 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.
    Сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 73.7-74.3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж ирсэн. Мөн татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн.
    Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2011-2016 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзлэх тооцоог холбогдох байгууллагууд гаргасан. Эдгээр нь төр, хувийн хэвшил хамтран аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол үүргийг гүйцэтгэж буйг харуулж байна.
   
    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс Дэлхий дахины өрсөлдөх чадварын судалгаагаар 99 дүгээр байрнаас 96 дугаар байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улс орны эгнээнд орлоо.Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь-2012” тайлангийн үзүүлэлтээр манай улс 89-өөс 86 дугаар байрт орж ахисан байна.

    Улс орныхоо боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, “Хөгжлийн банк” болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслийг бүрдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна.

    УИХ болон Засгийн газраас 2010-2011 онд хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрөөс төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Концессийн тухай хууль, “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

    Бид эдийн засгийнхаа таатай боломжийг ашиглан улс орондоо их бүтээн байгуулалт өрнүүлэх бодлого, зорилт тавин ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй ажиллах орчин нөхцлийг бий болгох шаардлагатай гэж төлөвлөсөн.

    Засгийн газар бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Энэ зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Та бүхэн мэднэ. Эдгээр ажлын хүрээнд төрөөс бизнест үзүүлж буй үйлчилгээг хөнгөвчлөх, шаардлагагүй тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.


    Тухайлбал, бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, хүнд суртлын эх сурвалж болдог 101 тусгай зөвшөөрөл, лицензийг цуцалсан. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн нь зохих үр дүнгээ өгч байна. Зөвхөн энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсаны дүнд олон жижиг үйлдвэрлэл, өрхийн амьжиргаа дэвжих боллоо.


    Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрэн бий. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод  зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргасан. Улс орны маань эдийн засгийн хөгжил иймэрхүү түвшинд байгаа ч гэсэн цаашид улам эрчимжүүлэх зорилго байна. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувьд улс орноо хөгжүүлэх алсын том цогц бодлогоо “Хөгжлийн мод” хэмээн тайлбарлан тодорхойлж байгаа. Бид “Хөгжлийн мод”-оо зөвөөр суулгаж, урган төлжих нөхцөл боломжийг сайтар хангаж чадвал улс орны хөгжил эрчимжиж, ард иргэдийн амьжиргаа дэвжин баталгаажих болно. Энэ “Хөгжлийн мод”-ны үндэс нь санхүүгийн зөв бүртгэл, тооцоо юм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг иргэн аж ахуйн нэгжид олгохын төлөө Засгийн газар анхаарч ажиллах болно.  

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэны оролцоог дэмжин, боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана. Тиймээс бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал юм. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 8 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 15 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 17 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК