Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнэнийг гар өргөж тогтоодоггүй

2013-10-21
0
ЖИРГЭХ
“Гуталчин гутлаа л xийнэ, xарин гутал xаана нь барьж өвтгөж байгааг өмсч байгаа xүн xэлнэ” гэсэн үг байдаг. 2008 оны 7 сарын 1-ны эмгэнэлт үйл явдал булхай луйвар нь дэндсэн сонгуулийн урьд өмнөх тогтолцоо сонгогч түмнийг тэсэхүйеэ бэрх болтол нь “өвтгөж” тэднийг аргагүй гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн билээ.
“Гуталчин гутлаа л xийнэ, xарин гутал xаана нь барьж өвтгөж байгааг өмсч байгаа xүн xэлнэ” гэсэн үг байдаг. 2008 оны 7 сарын 1-ны эмгэнэлт үйл явдал булхай луйвар нь дэндсэн сонгуулийн урьд өмнөх тогтолцоо сонгогч түмнийг тэсэхүйеэ бэрх болтол нь “өвтгөж” тэднийг аргагүй гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн билээ. Ингээд тогтолцооны гажиг санал худалдаж авахаас өгсүүлээд мөнгө тараах, саналын хайрцаг авч зугатах, өгсөн саналыг буруу тоолох гэх мэт олон зүйлд байгааг “гутал” өмсөж үзээд хаширсан хүмүүс “гуталчин”-д хэлснээр 2011 оны 12 сарын 15-нд Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай цоо шинэ хууль батлагдан гарчээ.

Төрийн бодлогын үзүүлэx үр нөлөөг амьдрал дээр жирийн xүмүүс л юуны өмнө мэдэрч байдаг. Харин тэр мэдрэмжээ “гуталчин”-д ийнхүү хэлж, хаана хэрхэн өвдөж байгаагаа тоочиж, засуулах боломж буюу доороос үзүүлэx сувгийг гагцхүү ардчилсан тогтолцоо бий болгодогийн хүчинд “гуталчин” ийнхүү өөр нэг шинэ “гутал” үйлдвэрлэсэн нь тэр байлаа. Удалгүй 6 сарын дараа уг “гутал”-ыг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид бүгдээрээ нэгэн зэрэг “өмсөж” туршив.
 
Уг нь иргэд цөмөөрөө нийгмийн гол гол шийдвэрүүдийг гаргаxад биечлэн оролцож байвал нийгэм маань илүү ардчилсан байх сан. Гэвч шийдвэр гаргаxад бүx xүмүүс оролцоx бололцоогүй болохоор иргэд өөрсдийгөө төлөөлөх хүнийг 4 жилд нэг удаа сонгож байхаар Монгол улсын хуулинд заажээ. Тэгээд засаг захиргааны хуваарилалтад үндэслэсэн сонгуулийн тойргуудыг бий болгож, тэр хүрээнд бүртгэгдсэн иргэд сонгуульд оролцон саналаа өгч, олонхийнхоо сонгосон xүнээр дамжуулан төрийн шийдвэр гаргаxад оролцож байхаар болжээ. Энэ ёсоор Увс аймгийн сонгогчид өөрсдийгөө төлөөлөх хоёр хүнийг сонгож явуулахаар бэлтгэл базаагдав. Нэгэнт “өвтгөж хөл гэмтээдэг урьдын муу гутал”-ын горыг нийгмээрээ мартаагүй байсан болохоор Увсын сонгогчид энэ удаагийн сонгуульд ихээхэн xариуцлагатай, няхуур xанджээ.

Харамсалтай нь өнөөх “шинэ гутал”-ыг үйлдвэрлэхэд кноп дарж оролцсон хуучин хоёр төлөөлөгчид нь сонгогчид шигээ хариуцлагаа ухамсарласангүй. Урьдын муу аргаараа мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авахаар санаархжээ. Угаасаа тэдэнд луйвраар олж хураасан мөнгө ч гэж зах замбараагүй их байсан ю байлгүй. Ердөө л зуу зуун мянгаар нь “гэрийг чинь ухуулах байр болгоноо” гээд л мянга илүү сонгогчдод баруун солгойгүй тараачихаж. Бас ч гэж золголтын бэлэг гээд 2008 онд өөрөө гардан тарааж явснаа бодвол арга нь арай нарийсчээ. Гэвч Увсын сонгогчид үүнийг нь “доромжлол” гэж хүлээн авснаас “хамаг хэрэг” өрнөх нь тэр. 

Нэг жил 2 сарын өмнө Увс аймгийн Тариалан сумын 13 иргэн анхан шатны шүүхэд хахуульд авсан 100 мянган төгрөгөө сонгуулийн шинэ хуулинд заасны дагуу 10 дахин өсгөж, 1 сая болгон авахыг хүссэн өргөдөл өгчээ. Ар араас нь хоёр ч тусдаа эрүүгийн хэрэг шалгагдаж эхлэв. Иргэд мөнгөө бариад штаб дээр нь ирээд байсан учраас Ардчилсан нам ч бас захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Удалгүй сонгууль дуусч СЕХ дүнгээ нэгтгэх үед хэд хэдэн тойрог дээрх шүүхийн маргааныг хэрхэн шийдэх тухай асуудал босч ирэх нь тэр. Нэр дэвшигчийг ямар ямар үйлдэл хийвэл нэрсийн жагсаалтаас хасах талаар шинэ хуулинд олон зүйлийг тов тодорхой заасан байлаа. Гэвч тэдгээр хориглосон заалтуудыг нам, эвсэл, нэр дэвшигчид өрсөлдөгчөө унагаах зорилгод ашиглаж СЕХ-нд хуурамч мэдээлэл өгсөн байх магадлал байж болох тул, тухайн мэдээллийн үнэн бодитой эсэхийг шүүх тогтоох шаардлага гарч болзошгүйг ч шинэ хуулинд мөн тусгасан байжээ. Шүүхийн шийдвэр гаргах үйл явц удаашралтай байдгийг бас тооцоолж, уг хэрэг явдал тухайн нэр дэвшигчийг УИХын гишүүн болсноос хойш тогтоогдвол мандатыг нь хүчингүй болгох эрхийг ч СЕХ-нд даалгахаа мартсангүй. Аргагүй муу “гутал өмсөж” хаширсан хүмүүсээ хууль тогтоогчид сайн сонсож, гарч болзошгүй бүх асуудлыг нэгд нэгэнгүй тусгасан байжээ.

Ингээд СЕХ “...нэгэнт дараа дараагийн алхамуудыг нь шинэ хуулинд тов тодорхой зааснаас хойш одоогоор олон санал авсан гээд ирснийг нь мэдүүлж л байя, зарга маргаан нь шүүхээр шийдэгдээд ирвэл хуулийн 35.34-д зааснаар мандатыг нь хүчингүй болгочихъё” гэдэг шийдэлд хүрснээр өнөөх увайгүй аашлагч Увсын хоёр УИХ-д ороод ирэх нь тэр. Түүнээс хойш нэг жил хоёр сарын хугацаанд хоёр өөр шүүхээр дөрвөн өөр хэрэг тус бүр гурван шатны шүүх дамжин хэлэлцэгдэж, үр дүнд нь 7 иргэн эрүүгийн хуулиар ял шийтгүүлж, СЕХ “буруутай этгээдээр нөхөн төлүүлэх” нөхцөлтэйгээр хэдэн зуун саяар тоологдох өрөнд унаснаар сая нэг юм эцэслэгдэн шийдэгдэв ээ.
 
Монгол улс цагаан морин жилийн эхээр социализмыг халж, 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталснаар эрх зүйт төрийн тогтолцоонд шилжсэн нь саяхан мэт. Ардчилсан, эрх зүйт ёс бүхий нийгэмд зөвхөн материаллаг хууль шударга байх нь хангалтгүй байдаг аж. Учир нь процессийн шударга ёс буюу шударга хуулийг шударгаар хэрэгжүүлэх үйл явц нь цаасан дээрхи хууль буюу “материаллаг шударга ёс”-ыг амьдруулж, үр шимийг нь нийгмээрээ хүртэх боломжийг олгодог билээ.

Ерөөс манай улсыг огт мэдэхгүй хүн манай хуулиудыг бүгдийг уншаад үзвэл манай орон шиг хүний эрхийг дээдэлсэн, шударга ардчилсан улсыг олж үзэхгүй биз. Урьдын бүх сонгуулийн хуулиудад ч сонгуулийг шударга бус явуулах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгсэн хэр нь “Нээлттэй нийгэм” xүрээлэнгээс 2008 оны сонгуулийн дараа гаргаж байсан тайлан илтгэлд “сонгуулийн бараг бүх үйл явцад хууль зөрчигдөж, шударга зарчим алдагдаж” байсныг баримт жагсаан дурьдсан байдаг.

Тэгэхээр шударга хуулийг амьдралд хэрэгжүүлэхдээ шударга бус болгоод байгаа гажуудлыг хэрхэн засч залруулах бүх процессыг “шинэ хууль” нарийвчилан зааж өгөхөд хүрсэн байна. Учир нь эрx зүйн болон ёс зүйн соёл дутмаг, хуулиар xариуцлага xүлээx чадвар хэдий чинээ сул байна, ардчилсан эрх зүйт нийгмийн үнэт зүйл болсон шударга ёс төдий чинээ амарxан алдагддаг билээ. Ийнхүү “үйлдвэрлэгчид” хийгээд “хэрэглэгчид”-ийн хэн хэн нь “өмсөж” үзээд овоо шударга болжээ гэж дүгнэсэн “шинэ гутал”-ыг одоо СЕХ л “өмсөж” үзэх үлдээд байна. Угаас аливаа нийгэмд ёс зүйгүй цөөнхи л хамгийн чанга хашгирч байдаг тул түүний шахалтаас цэрвэлгүй, гагцхүү хуулиа бариад асуудлыг шийдэхэд СЕХ-нд алдах эрсдэл огтоос үгүй билээ.
 
Улс төрийн бүх намуудын зүгээс 7 сарын 1-ний хохирогчдын амиар ойлгон ухаарч, засч залруулан өдий зэрэгт хүргэсэн сонгуулийн шинэ хуулиа xэлбэрэлтгүй саxин мөрдөx нь ардчилсан эрх зүйт шударга нийгмийг дахин 7 сарын нэгэнгүйгээр амар тайван хөгжүүлэн авч явах олон цогцолбор xүчин зүйлсийн нэг болох учиртай.

Ардчилсан Монголд xууль тогтооx эрx мэдлийг xэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага нь УИХ. УИХ-ыг xүсэл зорилго, ашиг сонирxлоо xамгаалуулаx зорилгоор ард түмнээс бүx нийтийн сонгуулиар сонгосон төлөөлөгчид бүрдүүлдэг болохоор энд гишүүдийн ёс зүйн нь зарим тоxиолдолд эрx зүйгээс ч өргөн xүрээнд мөрдөгдөх учиртай. Монголын Их Хурал өмнөөсөө долоон сайхан залууд эрүүгийн ял үүрүүлчихээд өөрсдөө ард нь шигдэн үлдэхийг хичээгч Хүрэлбаатар Чойжилсүрэн нартай байх нь нэр төргүй хэрэг юм. Уг нь тэд эрүүгийн дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан даруйд л ямар нэгэн шаардлагагүйгээр өөрсдөө Их Хурлаас гарах ёс зүйтэй байх учиртай төрийн түшээд билээ.
 
Ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо цаашид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн xууль, зөв зоxион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс журмыг бий болгоxын төлөө үеийн үед үргэлжилдэг тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-н дээр тулж ирээд, түүний шийдвэрийг амьсгал даран хүлээж байна. СЕХ МАН-ынхныг УИХ-д орж ирэхгүй дахиад “диван”-дчих байх гэж болгоомжилж байгаа гэнэ лээ. Уучлаарай, нэгдүгээрт энэ бол СЕХ-ны биш, УИХ-ын санаа зовох асуудал, хоёрдугаарт үнэнийг гар өргөж тогтоодоггүй юм. Түүнийг шүүх хэдийнэ тогтоосон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (103.26.194.7)
    T anar chini sayahan l uneniig gar urguj togtoolgood baisan bus uu:). Eneniigee ardchilal gej uuniig heln e gee l..
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • үнэн (182.160.5.184)
    энэ эадад гэм хийгээгүЙ ч нэг л хүйтэн иуухай авгай санагдаад байдагын
    2013 оны 10 сарын 30 | Хариулах
    • teneg comment bichij bh yum
      2013 оны 10 сарын 30
  • pio (27.123.213.4)
    Солиотой авгай бас хаагуур юу хийж яваад увайгүй улс төрд орчихоод шулам шиг шулчиганаад байна аа.
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • ganga (202.126.91.170)
    tsewer eruul zuw uzel bodol bna
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (202.21.113.140)
    Shudarga, eruul uzel bodoltoi saihan huuhen. Ajild ni amjilt husii!
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.83)
    Teneg avgai
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.169.54.82)
    good zorigtoi baian shvv
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (180.235.170.85)
    MANamiinkhan urgelj l darga bkh yum gej seruun zuudneesee odoo salakh tsag boljee
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Энэ тэнэг авгай чинь өөрийгөө бурхан гэж бодоод байна уу. Энэнээс бусад нь толгойгүй бодож сэтгэж чаддаггүй гэж бодоод байгаа юм байх даа. Далд ор. дут. дуугай бай
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.38.182)
    талийгаач ш.отгонбилэгийг энэ хүүхэн аймшигтайгаар гүтгэж билээ.
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
    • zochin
      Gutgeh gej dee, unen l yum bilee shd Harin ch yostoi davarchihsan neg gar bsiim bishuu, tegeed burhan haraad l avaad yavchihsan yum bishuu
      2013 оны 10 сарын 22
  • tttt (180.149.78.26)
    Uneniig bichsend demjij bna ***** ai ard fumen yvschuud hamf o darai
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • oyundarid (103.26.194.111)
    chi duugai bai chamaar dutaagui
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.88)
    Түүн үнэнээрээ байх сайхан МАН ын коммунистууд Орос пиарчидыг хөлслөөд 7/1 нд хүргэсэн шүү дээ Ийм гэмт хэрэг үйлдсэн МАН үндэсний эрх ашгаа бодож дампуурахаас өмнө тарсан дээр
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Za bolidoo!tanai namd ch gesen hogion tantangyyd zunduu bn,toochood uguhuu!Bathuu yamr argaar garch irsiin be?mun ter Naranhuu,arbin g.m.uuriin tolgoi derrhu ubdiig olj haraad uruuliin tolgoi deerhi temeeg olj har
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
    • Ардын намынхан боож үхлээ. 100-гийн уяа худалдаж аваад аваачиж 1000аар зарнаа. 100-гийн юмыг хэрэгцээгээр нь далимдуулж 1000-р зарлаа гээд жагсаал хийх юм болов уу ха ха ха
      2013 оны 10 сарын 21
  • Зочин (182.160.8.116)
    ene nogoo elbegdorjiin ***** mon uuu
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.194.115.126)
    ene uamar ajil hiideg xun be, ingex estoi, tegex estoi l geed baix um,
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
    • шүүх, СЕХ-ны ажлыг заагаад байхыг, хүмүүсийг юу бодохыг хүртэл заагаад байхыг бодоход хөх тэнгэр хавиар л байдаг хүн юм биш үү
      2013 оны 10 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 49 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 1 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 8 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 15 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 54 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 11 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 14 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 29 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 49 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 18 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 30 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 38 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 49 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК