
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн зургаадугаар сард таван настай хүүхдийнхээ зулайг шөвөгдөж хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүрэгт оршин суугч Н гэгч юм оёод сууж байхдаа хүүхдүүдээ үймүүллээ хэмээн бага хүү рүүгээ шөвөг авч шидэхэд тэр нь хүүгийн зулайд зоогдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Улмаар хэргээ нуун дарагдуулахын тулд цогцсыг нь Туул голд живүүлсэн ч цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилсны эцэст уг эцэг эхийг саатуулан шалгаж байгаа юм. Харин хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дууссан учраас харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (2)