УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өмгөөлөх эрхийг сайжруулж, олон эргэлзээтэй асуудлыг сайжруулж байгаа боловч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн амин сүнс эвдрэх, зөрчилдөх ганц нэг заалт байгааг ажлын хэсэг дээр тал талын байр суурь сонсож, ярилцсан. Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаатай хутгалдаж, заавал нэг юмыг гүйцээж хүнийг яллах гээд дайраад байдаг, чиглэл өгөх тал руу хазайх гээд байгаа нь үнэн" гэв.