УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ногоон санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бид өнгөрсөн 20, 30 жилийн бугшсан асуудлыг шийдэх, утааны асуудлыг бүрэн шийдэх улс төрийн зориг гаргаж байгаа болов уу гэж найдаж байна. Энэ тогтоолын төсөл асуудлыг илүү тодорхой болгож байна гэж харж байна.
Шат дараатай төлөвлөгөө боловсруулж байгаа ч нийслэл хотын шийдвэрүүд уялдахгүй байна.
БНХАУ-аас хөх нүүрсийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендерийг зарласан байна. Өөрөөр хэлбэл, бид ирэх жил дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх гэж байна. УИХ болон Засгийн газрын бодлого огт уялдахгүй байна" гэв.