Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: “Мөнгө, эрх мэдэл биш харин шударга ёс бол мөнхийн эрх ашиг”

2011-12-12
0
ЖИРГЭХ
   Сүүлийн үед МАН-ын гишүүд намаа шүүмжилж болохгүй хэмээн дүрэмжүүлсээр байтал харин ч зоригтойгоор шүүмжилж гарч ирээд олны анхаарлын төвд эргэн ирээд байгаа  Бага хурлын гишүүн хуульч Манжаагийн Ичинноровтой ярилцлаа.
   Сүүлийн үед МАН-ын гишүүд намаа шүүмжилж болохгүй хэмээн дүрэмжүүлсээр байтал харин ч зоригтойгоор шүүмжилж гарч ирээд олны анхаарлын төвд эргэн ирээд байгаа  Бага хурлын гишүүн хуульч Манжаагийн Ичинноровтой ярилцлаа.

-Та МАН-ын удирдлагуудыг олигархжсан коммунизмаас салах хэрэгтэй гэж хэлсэн. Үүнийхээ төлөө ч түрүүчийн долоо хоногийн зарим хэвлэл мэдээллийн багагүй шүүмжлэлд өртөөд авлаа. Та энэ талаар юу хэлмээр байна?
-Миний өгсөн ярилцлаганд дурдагдсан зүйлсийг баярлан, сайшааж буй хүмүүс олон байгааг олж харсан. Үүнд ч бас урамшсан. Ялангуяа миний хэлсэн үгэнд талархаж буй МАН-ын олон зуун гишүүд байгаа нь анхаарлыг маань татсан. Олон хүнээс надад мессеж, имэйл, мөн фейсбүүкээр мессежүүд ирсэн. Энэ нь юуг харуулж байна гэхээр МАН дотор ч үгээ хэлэхийг хүсдэг, ярьж, дуугарахыг хүсдэг хэдий ч дотроо чимээгүй хадгалаад явдаг хүмүүс олон байдаг юм байна. Хэвлэлийнхний хувьд гэвэл намайг, үзэл бодлыг минь дэмжиж байгаа хэвлэл мэдээлэлийнхэн ч олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Магадгүй нийгмийн нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуу байгаа явдал нь нийгмийг ерөнхийд нь шударга бус харагдуулж байгаа байх. Тэхээр нийгмийн шударга бус тогтолцоог үзэн ядаж буй хүмүүс танай намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд бас байна гэж та бодож байна уу?
-Нийгмийн баялгаас баян, эрх мэдэлтэй цөөнх илүү хожиж, нийгэм нийтдээ үл хүртэх, дутуу хүртэх явдал нь иргэд, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ үзэгдэл бас улс төрийн нам доторх үзэгдэл болж харагдаж байгаагаараа магадгүй миний ярьж буй зүйлс намын гишүүдээс дэмжлэг авч байна гэж бодож байна. Мөнгө эрх мэдэл биш, эрх чөлөө, шударга ёс л мөнхийн эрх ашиг байдаг. Хүмүүс дотроо шударга ёсыг маш их хүсэмжилж байдаг. Энэ бол хүний натур шинж. Миний дуу хоолой ч гэсэн шударга ёсны илэрхийлэл болж буйн хувьд намын дотор ч гэсэн, жирийн гишүүд төдийгүй эрх мэдлийн түвшинд ч хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс байна.

-Та саяхан ТВ-ээр ярилцлага өгч байхдаа би энэ намд байдаг хуучинсаг сэтгэлгээ, арга барил, хандлагыг эвдмээр байна гэж хэлсэн. Та ганцаараа эвдэж чадах уу?   
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үзэл санаагаа уралдуулан байж аливаа тогтолцоо шинэчлэгдэж, өөрчлөгдөж, өсөн хөгжиж, дэвжин дээшилж байдаг. Гэтэл манайх угаасаа ийм нам, ийм л байх ёстой гэсэн хуучинсаг үзэл давамгайлж байдаг.  Энэ намын онцлог нь хувь хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүүтэй төрийг шүтсэн сэтгэлгээ ноёлсон, хувь хүний үзэл бодол чухал биш даргын тушаал шийдвэр илүү чухал газар байна гэдгийг орсон хойноо улам илүү ойлгосон.  Сэтгэлгээ, арга барилын хувьд бүр илүү онцлог.  Үзэл санааны уралдаан биш өнгө мөнгөний уралдаан явж байдаг газар болж хувирах ёсгүй. Иргэд, гишүүд, дэмжигчиддээ хандсан ямар нэгэн үйл ажиллагаа явууллаа гэхэд одон медаль, дуу хуур, бэлэг сэлт, хөшөө дурсгал, туг дарцаг гэсэн дандаа хуучин нийгмийн маань сэтгэлгээ, арга барил ноёлсон онцлогтой. Угтаа бол чөлөөтэй үзэл бодлоо уралдуулсан, урагшаа харсан үйл ажиллагаанууд байх ёстой. Хуучирсан сэтгэлгээ, арга барилуудыг би эвдэхийг хүсч байна. Энэ нь ч өөрөө хөгжлийн эрүүл үзэгдэл хэмээн МАН-ын удирдлагууд хүлээн авна гэж би бодож байна.

-Ардчилсан нам гэхээр ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөө нам гэдэг нь шууд нэрнээсээ харагддаг. МАН нэрээ сольсон ч “дээлээ сольсон ч хуучин хүн нь хэвээрээ гэдэг шиг” яг л төрийг шүтсэн, хуучинсаг нам хэвээрээ байгаа юм биш үү?
-Нэгэнт социал демократ чиглэлийн нам юм бол өнөөдөр түүний амин сүнс болсон эрх чөлөө, тэгш байдал тэгш боломж, эв нэгдэл гэсэн тулгын гурван чулуу болсон суурь, хөрсөн дээр хөгжлийн модоо ургуулах ёстой. Эрх чөлөө нь зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөө бус тухайн нийгмийн эрх мэдлийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөө гэж тодорхойлдог. Тэгш байдал, тэгш боломжийн тухайд гэвэл хэлэх үг их байна даа. Зах зээлийн эдийн засгийн хөгжил нь тэгш бус гараанаас эхэлсэн учраас баян хоосны ялгаа өнөөдөр дийлдэхэээ больсон байна. Тэгвэл улс төрийн эрх мэдэл, баялгийн хуваарилалт бас тэгш бус гараа, нөхцөл байдалд байгааг бид бүгд мэднэ. Сонгуулийн тогтолцоо бол хамгийн том жишээ. Орчин үед улс төрийн намууд рационализм, шинжлэх ухаан, мэдлэг боловсрол гэсэн шилдэг “үзэл суртлыг” шүтэх болсон. МАН-ын хувьд гэвэл улс төрийн намын чиг баримжаа нь нэгэнт коммунист, социалист, тоталитар дэглэмд “но” гэж хэлээд ардчилсан, социал демократ, либерал чиглэлийн алийг нь сонгон хөгжих вэ гэдэг түүхэн сонголтыг хийсэн гэж боддог. Нам нь нийгэм дэх ашиг сонирхлын агрегацийг хэрэгжүүлэх суваг болж байдгийн хувьд иргэний нийгэм- нам- төр гэсэн гурвалсан харилцааны хүрээнд намын гүйцэтгэх үүргийг тодорхойлох учиртай.

-Та одоо дотроосоо шүүмжлэх ёсгүй МАН-ыг шүүмжлээд эхэлчихлээ. Одоо таны дараагийн алхам юу байх бол гэдэг хүмүүст их сонин байна байх.
-Өнөөгийн улс төр, нийгмийн амьдралыг сонирхолтой болгох, үр ашигтай шинэчлэлд хүргэх бас нэгэн шинэ ажил санаачилж байна. Түүнийгээ шинэ оны бэлэг, сюрприз болгон барих болноо.

-Та хүний эрх ярьж, иргэний хөдөлгөөн зохион байгуулж, стратегийн өмгөөлөл хийж олон сайхан сюрприз бэлэг барьж байсан ч МАН-д орсноороо бас нэгэн сонин сюрприз хийсэн. Үүнд чинь эмзэглэж байдаг олон түмэн, дэмжигчид тань ч байдаг. Тэдэнд хандаж та юу хэлмээр байна?
-Нам доторх хуучирсан сэтгэлгээ, арга барилыг эвдэх талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр байх болно. Яагаад гэвэл энэ нь эрүүл бөгөөд хэрэгтэй учраас. Мөн  хөгжлийн томьоллоо зөв боловсруулахад нь зөвхөн МАН төдийгүй улс төрийн намуудад, төрийн бодлогод нөлөөлөх, мөн нийгэм, улс төрийн амьдралыг идэвхтэй сонирхдог иргэдэд, залуучуудад зориулан гаргаж буй “МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ” нэртэй номоо шинэ оны эхэнд хэвлүүлэн гаргаж нийтийн хүртээл болгоно. Номноос маань хүмүүс МАН-д яагаад орсон, орсон хойноо бас дотроос нь шинэчлэх ямар алхмууд хийж байсан, цаашид би улс төр, нийгмийн зүтгэлтний хувьд юу хүсч мөрөөдөж, улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийн түлхүүр нь юу гэж бодож байгаагаа бичсэн.

-Та одоо батлагдах гэж байгаа сонгуулийн хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялангуяа анх 5 сая төгрөгнөөс эхэлсэн гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөний хэмжээ одоо 3 тэр бум болж байгаад хүмүүс ихээхэн дургүйцэж байна.
-УИХ-ын гишүүдэд төсвөөс 5, 10, 250 сая, 1 тэр бум, 2 тэрбум, 3 тэрбумын хөрөнгө мөнгө өгснөөс хойш сонгогч, сонгогдогч хоёр засаг төрийн бус, эд мөнгөний харилцаанд автаж, эрхэм гишүүд маань орон сууцны цонх хаалга сольж, шал дээвэр битүүлэх, сургууль эмнэлгийн засвар хийлгэж, сандал ширээ, ойр зуурын хөгжим цахим хэрэгсэл өгч аргалдаг нэгэн болж жижгэрч байна шүү дээ. Энэ бүхэн нь сум, дүүрэг, хороо, анхан  шатны нэгжийн дарга эрхэлж, хоршоо компаний засварчны л хийх ёстой ажил биш үү? Тэгвэл төрийн түшээ эрхэм гишүүнийг юу хийлгэх гэж сонгодог вэ? Ард түмний аж ахуйн ажлыг эрхлэгч биш, жилдээ 100 хоног үргэлжилдэг чуулганд алдаг оног сууж товчлуур дараад бусад үед гадаад, дотоодод аялж, алба, амины ажил хөөцөлдөхийг ч хэлэхгүй.  Хууль тогтоох засаглал, төрийн хяналтын засаглалд ард түмнээ шууд төлөөлөн байнга сууж улс төрийн бодлогын хэмжүүр болсон хуулийн төсөл хянаж, чиглүүлэн боловсруулж, санаачлан хэлэлцүүлж биелэлтийг хянаж, сонгогчдынхоо нийтлэг хүсэл зоригийг хуулиар дамжуулан хэрэгжүүлэх ёстой улс төр, нийгмийн зүтгэлтэн байх учиртай билээ.

-Та Х. Баттулга гишүүний санаачилж буй архины үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Сонгуулийн шинэ тогтолцоо сонгогчдын эрхийн баталгаа болохгүй байгаа талаар би өөрийн саналаа хэлсэн. Гэхдээ энэ шинэ хуулийн төсөлд шинэчлэлд чухал олон санаанууд бас тусгагдсан.  Бэлэг сэлт тараах, санал худалдаж авах оролдлогуудыг хаах дэвшилтэт саналуудыг оруулахад ч миний бие, манай хуулийн фирмийн хамт олон УИХ-ын гишүүдэд тусалж, хамтарч ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн энэ 76 гишүүдийн дотор шударга, зөв, төлөвшсөн нийгмийн зүтгэлтэнүүд, үзэл санааны хүмүүс байгааг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Х. Баттулга гишүүний саналыг би дэмжиж байгаа. Тухайн хүний эрхийн асуудал мөн боловч нийт ард олон түмний эрх ашгийг бодвол энэ нь зөв санал юм. Ядаж л энэ саналаар дамжуулаад нийгэмд архи, архидан согтуурахын гай гамшиг нүүрлэснээс учирч буй хохирлыг сурталчлан таниулах нэг үзэгдэл болж байна. Мөн нийгэм тэр чигээрээ архинаас татгалзах, түүнийг өөгшүүлэн дэмжихгүй байх сэтгэлзүй байгааг харж болж байна.

Танд баярлалаа.  Шинээр гаргаж буй ном тань олны анхааралд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Амжилт хүсье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    5 цаг 8 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    5 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    8 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    8 цаг 15 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    11 цаг 17 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    12 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    12 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    12 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    13 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    13 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    13 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    13 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК