
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч өнөөдөр шүүх хурал нь Сүхбаатар дүүргийн шүүхт эхэлсэн ч завсарласан байна. Шүүх хуралдаанд хэвлэлийнхэнг оруулаагүй бөгөөд хойшилсон уу эсвэл түр завсарласан уу гэдэг нь тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/