
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон
төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга
шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар
зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс
голын сав газраар 23-28, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав
газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад
нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.