
Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хянасан гэдэг шалтгаанаар шүүхэд дуудагдлаа. Хэрэглэгч ямар нэгэн линкийг өөр вэб сайтад хуваалцахад хувийн захидлыг хамт дамжуулж байжээ. Ингэснээр зар сурталчилгаа, арилжааны зорилготой линкүүдтэй хамт хэрэглэгчийн хувийн мэдээлэл давхардаж харагдсан хэмээн үзжээ. Харин фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалдаг хэмээн үгүйсгэсэн байна. Тус заргад дурдсанаар Фэйсбүүк компани мэдээлэл задруулсан өдрийнхөө тоогоор хэрэглэгч тус бүрт 10 мянган доллар өгөх юм байна. Зарга үүсгэгчид фэйсбүүк хэрэглэгчдийн захидал ямар ч хамааралгүй газар давхардсан гэж буруутгаж байна. Өнгөрсөн есдүгээр сард тус компани хэрэглэгчдийнхээ үндсэн зураг, хувийн мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахын эсрэг дорвитой алхам хийгээгүй хэмээн шүүмжлэлд өртөж байв. Үүнээс шалтгаалаад бизнесийн зорилгоос илүүтэй хувийн нууцлалд анхаарна гэж мэдэгдсэн юм.