
АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмберг ажлаа өгч, уржигдраас тус хотыг 52 настай Билл де Бласио удирдаж эхэлжээ. Тэрбээр тус хотын 109 дэх амбан захирагч болж байгаа юм. Майкл Блүүмберг нь улс төр, бизнесийн салбарт нэр хүндтэй нэгэн бөгөөд сайн дурын үйлстэн гэдгээрээ алдартай. Тэрээр өнгөрсөн 2013 онд 350 сая долларыг бага боловсролын салбарт хандивлаж, өглөгч хүмүүсийн тоонд багтаж байсан юм.