Америкийн зүүн хойд хэсэгт 35 см зузаантай цас орж, цаг агаар эрс хүндэрсний улмаас 3200 нислэгийг цуцалжээ. Мөн Канадын Монтреал, Виннипегт салхи шуурч, -26 градуст хүрч, хүйтэрсэн байна. Канадын төв хэсэгт орших Квебект -46 градуст хүрсэн талаар цаг уурчид өчигдөр мэдээлсэн юм. Америкийн Индиана мужид цас орсоноос хальтиргаа үүсч, автомашины осол гарчээ. Жолооч хяналтаа алдсаны улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан байна.

