
Өмнөд Суданы армийн генерал Бор хотод болсон тулааны үеэр амь үрэгджээ. Босогчдын талд эзлэгдээд буй энэ хотыг буцаан авахаар засгийн эрхтнүүд 2000 орчим цэргийг нэмэгдэл хүч болгон илгээгээд байсан билээ. Өнгөрсөн 12-р сарын 15-нд эхэлсэн иргэний дайны улмаас Өмнөд Суданы 1000 орчим иргэн алагдаж, 200 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Ерөнхийлөгч Салва Кирийн эсрэг тэмцсэн босогчид улам хүчээ авсаар байна. Талууд өнгөрсөн бямба гаригт эвлэрлийн хэлэлцээр хийх гэсэн боловч гэрээний нөхцлөөс болоод түр хойшлуулжээ. Харин Өмнөд суданы эрх баригчид хэлэлцээрийг хойшлуулсанаар хэдэн зуун хүний амь насыг гаргуунд хаясан хэмээн тайлбарлагчид дүгнэж байна.