Канадын зарим муж болон Америкийн хойд хэсгээр 60 см зузаан цас оржээ. Сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн хүйтэн цасан шуурганы улмаас 16 хүн нас барж, 3700 гаруй нислэгийг цуцлахад хүрсэн юм. Торонто хотод нислэгийн зурвас цастай байгаа учраас онгоц газардах аргагүй болсон бол Америкийн хэд хэдхэн мужийн сургуулиуд хүйтний улмаас хаалгаа барьжээ. Цаг уурчид Америкийн төв болон хойд мужуудад -51 градус хүрсэн нь 1994 оноос хойшхи хамгийн хүйтэн өвөл болж буйг санууллаа. Хойд туйлын хүйтэн салхины нөлөөгөөр ингэж хүйтэрсэн гэж үзэж байна. Харин Канадын Торонто хотод -29, Квебект -38 градусын хүйтэн байгаа ажээ.






Сэтгэгдэл (1)