Америкт сүүлийн 20 жилд байгаагүй хүйтэн өвөл болж байхад Их Британийн өмнөд болон баруун мужуудад ширүүн борооны улмаас үер буужээ. Тус улсын хүрээлэн буй орчны агентлагаас үерийн аюултай 244 нутаг, дэвсгэр байгааг анхааруулаад ард иргэдийг хамгаалах шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн ширүүн борооны улмаас газрын хөрс норж, гол мөрөн үерлэсэн юм. Үерийн ус нэмэгдэх эрсдэлтэй байгааг цаг уурчид сануулсаар байгаа аж.







