Бангладеш улсын бүх нийтийн сонгууль хүчирхийллээр дууслаа. Сонгуулийг эсэргүүцсэн ард иргэд, цагдаа нарын хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 18 хүн нас баржээ. Цагдаа нар эсэргүүцэгчдийн эсрэг буу, жижиг бөмбөг ашиглан гал нээсэн байна. Бангладешийн хэвлэлд мэдээлсэнээр шөнө дунд 100 гаруй санал хураах байр галд автжээ.
Сонгогчид нэг намын эрхшээлд ороод байгаа Бангладеш улсын сонгууль хүчирхийлэл, аллага дор явагдаж өнгөрлөө хэмээн үзэж байна. Жишээлбэл, Дака хотын Мирпур дүүргийн нэг санал хураах байранд бүртгэлтэй 24 мянган сонгогчоос 25 нь эхний хоёр цагт амжиж саналаа өгчээ. Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хамгаалахаар улс орныхоо өнцөг булан бүрт 50 мянга гаруй цэрэг байрлуулжээ. Гэхдээ эдгээр хамгаалалтын ажилтнууд сонгогчдыг хамгаалах бус, тэдний саналыг луйвардахад анхаарч байна гэж барууны хэвлэлүүдэд шүүмжилсэн байна. Бангладешийн үндэсний намын дарга Калида Зиаг өөрийн дэмжигч нараар дамжуулан сонгогчдыг үл ойшоосон хэмээн буруутгаж байгаа юм.






