
Америкийн иргэн Адам Тиллер Зул сарын баярын өдөр эхнэрийнхээ зургаан жилийн өмнө алга болгосон хуримын бөгжийг гэнэт гаргаж ирсэн байна. Эхнэр нь бөгжийг машин дотроос олсон гэж хэлэхэд анхандаа тоглож байна гэж бодсон гэнэ. Гэтэл бөгж 2007 онд эхнэр, нөхөр хоёрыг хуримаа хийж байх үед жолоочоор үйлчилсэн Жэкоб, Эприл Хикмэн хэмээх өөр нэгэн хосын машинаас олдсон ажээ. Гэхдээ хуримаа хийснээс хойш тэр хосуудыг огт хараагүй байна. Очир эрдэнийн бөгжийг машины жолооч цагдаад мэдэгдэн эзэнд нь буцааж өгчээ. Эхнэр нь бөгжөө хуримынхаа орой машинд мартаж буусан бөгөөд түүнээс хойш бөгжийг хэн ч анзаараагүй гэнэ. Нэгэнт эхнэр нь дурсгалт бөгжөө алдсан болохоор шинийг худалдаж авахыг ч хүсээгүй аж.