Сибирийн Новосибирскт ажиллаж байсан судлаачид нэгэн гайхалтай булш олжээ. Тэд нүүр нүүрээ харан, тэврэлдэж буй эрэгтэй, эмэгтэй хүний булш олсон нь Шекспирийн Ромео, Жульетта нарын дүрийг санагдуулж байгаа юм. Гэхдээ тэд жинхэнэ хосууд байсан уу? эсвэл эртний оршуулгын зан үйл үү? гэдэг асуултад ДНК-ын сорил хариулах боломжтой.

Сибирийн Старый Тартас тосгоноос 600 булш олдсоны нэг нь энэ юм. Судлаачид энэхүү олдворыг МЭӨ 1-2-р зууны үеийн Андроновын соёлын үед хамаарна гэж үзэж байна. Мөн МЭӨ 16-17-р зууны үед хамаарах булшнууд ч байгаа ажээ. Архелогичид болон угсаатан судлаачид энэхүү булшийг янз бүрээр таамаглаж байна. Жишээлбэл, нөхөр нь нас барсаны дараа эхнэрийг нь хамт оршуулсан гэж үзэж байхад нөгөө хэсэг нь нэг өдөр нас барсан хоёр хүнийг зэрэг оршуулсан гэж таамаглаж байна. 2007 онд Турк улсаас мөн эртний эрэгтэй, эмэгтэй хүний булш олдож байжээ. Үүнээс гадна Неолитын үе буюу 5000-6000 жилийн өмнө амьдарч байсан хосуудын булш олдож, шуугиан дэгдээж байсан юм.