Хятадын Жиансу мужийн иргэн 55 настай Янг азтай тохиолдлоор амьд гарчээ. Түүний зүүн нүдэнд орсон 8 см урт хадаас тархины арын хэсэг хүртэл шигдсэн байсан юм. Тэрээр гэрийнхээ засал, чимэглэлийн ажлыг хийж байгаад гэнэт өвдөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт ирээд хадаас байсныг мэдсэн гэнэ. Эмч нар Янгийн тархинд мэс засал хийж, хадаасыг авчээ. Хадаас түүнийг ажиллаж байхад нүд рүү нь шигдэж орсон бөгөөд одоо арьсан дээрээ онгорхой сорвиноос өөр зүйлгүй эдгэсэн ажээ. Хадаасыг шууд сугалсан бол мэдрэлийн системийг гэмтээх аюултай байсан гэнэ. Харин эмч нар болгоомжтой хандсаны ачаар хагалгаа амжилттай болжээ.



