
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхт Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд эхлүүлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг зургаадугаар сарын 11 хүртэл хойшлууллаа. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байсан юм. Шүүхээс А.Чандманыг батлан даалтад гаргахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)