
Барилгаас сум төмөр унаж, хүний амь хохирсон хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн ашиглаж байсан барилгын гадна заслын ажил хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүрийг дээвэртэй холбож тогтоосон сум төмөр өнгөрсөн нэгдүгээр сарын 07-ны өдрийн 10.28 минутын үед унаж уг барилгын урд талын засмал замаар явж байсан Эдийн засгийн хөгжлийн яамны "Гудамж" төслийн эзэмшлийн 31-39 УНР дугаартай автомашинд 49.976.000 төгрөгийн хохирол учруулж бусдад хүнд хор уршиг учруулсан хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм
Энэ хэрэгт “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн байна. Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас хэргийг хянаад уржигдар прокурор яллах дүгнэлт үйлдэж, харьяалах шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/