
Дуучин Жастин Биберийн хар арьстнуудыг доромжилж буй бичлэг интернэтэд тархжээ. Тэрээр “Хар хүмүүс яагаад цахилгаан хөрөөнөөс айдаг юм бол?” гэж хэлсэн байна. Өдгөө 20 настай Биберийг хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж шүтэн бишрэгчид нь дургүйцэж байсан юм. Харин тэрээр энэ үгнийхээ төлөө олон нийтээс уучлалт гуйж, “Миний хэлсэн үг хар арьстнуудыг эмзэглүүлнэ гэж бодсонгүй” хэмээн ярьсан байна.